• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-20 15:34:30    
Лхаст цохиж балавчиж дээрэмдэж шатаасан хэргийг нүдээр харсагсад болон хохирол амсагчид үзэж харснаа ярьж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдөр, Далайн бүлэг зохион төлөвлөж, өдөөн дэврээлтэд хийсэнд, Хятадын Түвдийн өөртөө засах районы Лхас хотын сүм хийдийн цөөн хэдэн лам хуврагууд үймээн дэгдээж, Лхас хотын нийгмийн дэг журмыг ночтой эвдэж, ард иргэдийн амь нас эд хөрөнгөд ихээхэн гарз хохирол учруулсан байна. хэргийн дараа Түвдийн өөртөө засах районы засгийн газраас нэн даруй арга хэмжээ авч, хүчирхийллийн гэмт хэргийн үйл ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгснөөр одоо Лхасын нийгмийн дэг журам үндсэндээ хэвийн байдалдаа орсон байна. Лхаст гарсан хүчирхийллийн гэмт хэргийг нүдээр харсан хүн болон гэмт хэрэгт хохирсон хэдэн хүнээс манай радиогаас Түвдэд суугаа сурвалжлагч ярилцлага авсан байна.

     14-ний өдрийн үдээс өмнийн 11 цагийн үеэр Лхаст хотын зүүн хойд хэсэг дэх бага зуу хийдэд ажлаа гүйцэтгэж байгаа ардын цагдааг зарим лам хуврагууд чулуугаар цохисон байна. Дараа нь зарим балмад этгээд гудамжинд цуглан, улс орныг хагалан бутаргах уриа лоозон хасгирч, цохиж балавчиж булаан дээрэмдэж галдан шатаасан ажиллагаа үйлдсэн байна. Лхас хотын дүүргийн гол гудамжны ойролцоо байгаа пүүс дэлгүүр, дунд бага сургууль, эмнэлэг, банк, хэвлэл мэдээллийн байгууллагаар хууль бус этгээдүүд орж, цохиж балавчиж, булаан дээрэмдэж, галдан шатаасан ажиллагаа үйлдэж, гудамжаар яваа машныг шатааж, замын хүмүүсийг цохиж балавсан байна.

      Лхас хотын Хайчэн бага сургуулийн захирал Нямцэрэн тэр өдрийн байдлыг эргэн үзэж хэлэхдээ, хүүхдүүд хоолоо идэж дуусаад сургууль руугаа буцаж байсан үед, хууль бус этгээд манай сургуулийг дайрсан юм гэжээ.

     "Хууль бус тэр бүлэг этгээд галзуурсан юмшигээр манай сургуулийн хичээлийн байрыг дайраж, багш сурагчдын амь насны аюулгүй байдал болон сургуулийн эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлал болсон юм. Тухайн үед байдал маш тулгуу байсан учир, бид багш нарыг зохион байгуулж сурагчдыг хичээлийн танхимд нь цуглуулж тайвшруулан хамгаалсан бөгөөд хүүхдүүдийн аав ээжид нь тэр дор нь мэдэгдэж, хүүхдүүдийг оройхон амар мэндээр гэрт нь хүргэсэн байна. Энэ хэргийн улмаас манай сургууль сая 400 мянга орчим юаний хохиролд учирсан, гэхдээ нэн хүнд байдал нь бага сургуулийн хүүхдүүд сэтгэцийн талаар асар их хохиролд учирсан" гэж тэр хэллээ.

     2-р оны 4-р ангийн сурагч Давааюйжэн тэр өдрийн байдлыг эргэн үзэж хэлэхдээ, тэр үеийг эргэн санахад мөн аймшигтай санагдаж байна гэжээ.

     "Зарим хүмүүс цагдааг зодож, зарим нь дэлгүүрийг балбацаж байсныг хараад би их айсан. Эмээ намайг сургуульдаа явах хэрэгүй гэсэн болохоор, би гэрт 3 хоног суусан" гэж тэрээр ярилаа.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Лхас хотод гарсан хүчирхийллийн энэ хэргийн явцад иргэдийн байшин, дэлгүүр нийт 210 гауй таслага галдагдан шатаагдаж, 56 машин балбачигдан эвдэглдэж, гэмгүй хомхон 13 хүн түлэгдэж амь насаа алдсан буюу цавчигдан нас баржээ.

     Лхасын нэг эмнэлгийн өвчтний өрөөнд сэтгүүлч хорлол амссан Пэн Сяобөөтэй уулзав. Пэн Сяобө хэлэхдээ, манай гэрийн 4 таслага наймааны гэрийг хууль бус этгээд бензин чутгаж байгаад шатаасан юм гэжээ. Ямар ч бэлтгэлгүй байсан тул Пэн Сяобөгийнхэн нэн даруй асраас үсэрч буугаад амьд гарчээ. Асраас үсэрснээс болж, түүний нөхрийнх нь нурууны яс гэмтэж, авга ах болон бүл охин дүү нь зайлж амжсангүйгээр шатаж нас барсан байна.

      Сурвалжлагч 20-ны өдөр Лхас хотын гол гол район болон гудамжаар явж, гудамжаар машин чөлөөтэй зорчиж, ихэнх дэлгүүр ажлаа сэргээж, дээд сургууль жич дунд бага сургууль хэвийн ёсоор хичээллэж, Лхас хотын нийгмийн дэг журам үндсэндээ хэвийн байдлаа сэргээснийг харлаа.
\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\