Хятадын дорнод нутгийн Шаньдүн мужийн Жи Нань хотын нэгэн хотон хороололд Энэтхэг ресторан ажилладаг байна. Энэ ресторанд өдөр бүр Хятадын ба гадаадын олон зочин ирж хоололдог болохоор хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Малига гэдэг рестораны хоол хуурга нь харь гүрний үнэр амттай байдгаараа онцлог юм.
Малига ресторанд оронгууд Энэтхэгийн утсан гэдэс, кэррийн хольцтой хуургын ханхалсан үнэр хамар цоргино. Ханаар өлгөөстэй Энэтхэг Пакистаны байгалийн үзэмжит зураг нүднээ содхон тусч, телевизийн том дэлгэцнээ энэтхэг охидын дэглэн бүжиглэх хараа булиана. Үндэстний хувцастай Энэтхэг үйлчлэгчийн зочиддоо үйлчлэх, харь орны уянгалаг дуу хөгжим сонирд тодхон хүрч, зочин хийчдийн өөр өөрийн үг хэлээрээ ярилцаж хөөрөлдөх дуун танхим дүүрнэ. Энэ нь эртний болон далд нууцгай Энэтхэгт хүрээд очсон юм шиг санагданам.
Пакистанаас хүрэлцэн ирсэн ШаньДи бол Малига рестораны одоогийн захирлын сайн найз, энэ рестораны анхны захирал болно. Надад Пакистан Энэтхэгийн олон найзтай. Тэд Жи Наний хоолонд дасахгүй болохоор би энэ рестораныг эрхэлж Энэтхэг хоолоор үйлчилж байгаа юм гэж Шань Ди ярьж байна.
Шань Ди Шаньдүн их сургуульд 4 жил сурсан. Жинь Наньд анх ирэхдээ хоол ундад нь тасахгүй болоод энэ рестораныг гаргасан юм байна. Одоо Энэтхэг Пакистаны найзууд төдийгүй бусад орнуудын зочин ч байнга ирж хоололдог байна.
Шань Ди хэдэн жил Жи Наньд суралцаад хятад хоол унданд дуртай болсон төдийгүй өнө удаан түүхтэй Хятадын соёлд сонирхолтой болжээ. Хятадын соёлд би маш их сонирхолтой, Хятадын соёл, Хятадын эдийн засгийг сурахын төлөө Хятадад ирсэн юм. Анх ирэхдээ юу ч мэдэхгүй ойлгохгүй байсан, найзууд маань надад их тусалсан. Би хятадыг улам сонирхох болсон гэж Шань Ди хэлж байна.
Хятадад бизнес хийхэд бодлогын талаар хөнгөлөлт үзүүлнэ. Иймээс миний эрхэлж байгаа ресторан ашигтай ажиллаж байна. Жи Наний цаг агаар тааламжтай, хот цэвэр цэмцгэр, хүмүүс нь найрсаг, энд амьдрахыг бодож байна гэж Шань Ди ярьж байна.
Хятадад ажиллаж амьдрахад их төхөм хялбар. Хятадын зах зээлд юу ч байгаа. Гадаадад 90 хувийн бараа нь Хятадаас импортолсон. Буйдан, телевиз, компьюутар бүр Хятадын үйлдвэрлэсэн. Шань Ди 2 жил Францад, 6 жил Англид, хагас жил Орост ажиллсан, гэхдээ Хятад улс хамгаас таалагдаж байгаа юм байна.
Шань Ди Жи Наньд сэтгэл ханхлуун аж төрж байгаа, олон ч найд нөхөдтэй болжээ. Хагас жилийн өмнө түүний Пакистан найз Навемад Малига рестораныг хүлээн авч, хоёрдохь захирлаар ажиллаж байна. Пакистан Энэтхэг хөрш болохоор хоол унд зан үйлийн талаар ижил болохоор Навемад Энэтхэг рестораныг эрхлэхэд зовох зүйлгүй. Жи Наньд энэдээс өөр газар Энэтхэг Пакистаны хоолны газар байхгүй харин Бээжин, Шанхай, Гуанчжөү, И-Ү зэрэг газарт бол байгаа. Жи Наньд Америк, Англи гээд олон гадаадын зочид энэтхэг хоолонд сонирхолтой байгаа. Миний ресторанд гадаадын олон зочин ирж хоололдог гэж Навемад ярьж байна.
Малига рестораны амтлагч, зарим материалыг Энэтхэг, Пакистанаас оруулдаг. Тогооч ч Энэтхэг, Пакистан хүн. Хоолны амт чанарыг дээдэлдэг. Ресторанд зочид олон төрлйн Энэтхэг үнэр амттай хоол зууш идэж болох юм.Хятад хүмүүсийн дуршилд зориулан ресторан бас чинжүүтэй хоол чинжүүгүй хуурга зэрэг хятад үнэр амттай хоол хийдэг байна.
Шандүнгийн анагаахын их сургуулийн Пакистан оюутан Иоусаф Малига ресторанд байнга хоололдог байна. Тэгээд Навемадтай найз болжээ. Аав ээж ах түүгээ санахдаа энэд ирдэг юм байна.
Жин Наньд анх ирээд мусульман хоол идэх гуанз ресторангүй байлаа. Малига ресторан ажилласан нь оюутан бидэнд маш төхөм болжээ гэж Иоусаф ярьж байна.
Малига ресторан нь Жи Нань хотын хотон дүүрэгд, Гүн Чин туань гудамж ойролцоо байдаг. Энэдэх нь хотын хамгийн хөл хөгжөөнтэй районы нэг юм. Энэд мусульман өнгө аястай барилга болон лалын гуанз ресторан буй. Энэдэхийн хонин махны шорлог ч өөрийн гэсэн үнэр амттай байдаг юм байна.
|