Хятадын 10 дахь сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, ТӨЗР-ны хөгжийн зөвлөх хорооны хүндэт эрхлэгч Рэди 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, өнөө Лхасын байдал үндсэндээ тайван болж, нийгмийн дэг журам хэвийн байдлаа сэргээж байна гэжээ.
Рэди мөн 19-ны өдөр хуралдуулсан хоёр дахь сонгуулийн ТӨЗР-ны хөгжийн зөвлөх хорооны анхдугаар хурал дээр хэлэхдээ, өнөө Лхасын албан байгууллага хэвийн ёсоор ажиллаж, сургууль хэвийн байдлаар хичээллэж, дэлгүүр хэвийн ёсоор үүдээ онгойлгож, үйлдвэр хэвийн байдлаар ажиллаж байна гэжээ.
Рэди онцлон тэмдэглэхдээ, Түвдийн хөгжил нь ямар ч үед тогтвортой байхаар угтвар нөхцөл болгох хэрэгтэй, тогтворгүй бол хөгжиж чадахгүй, Түвдийн үндэстэнүүдийн ард түмний аз жаргалт амьдрал байж чадахгүй, Түвдийн сайн сайхан ирээдүй байж чадахгүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|