Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчидоо. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар Номиннарс тантай мэндчилэн золгож байгаадаа баяртай байна. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсг"-ийн нэвтрүүлгээр би танд "Бань хү" гэдэг Хятадын үндэстний чавхдаст хуучрийг танилцуулах гэж байна. Бид Бань хүгээр хөгжимдсөн ая сонсохын дагуу энэ хөгжмийн зэмсгийн түүхтэй нь танилцъя.
Бань хү нь Хятадын уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг болох юм. Тэр нь нимгэн модон хавтангаар бүтээгдснээрээ Бань хү гэдэг нэртэй болсон юм. Манй радиогийн дуу хөгжмийн нэвтрүүлгийг байнга сонсдог сонсогч бол Бань хү гээд хэлэхэд андахгүй. Аль эрт 1959 онд Хятадын нэрт их мастер талийгаач ноён Лю Мин юань Бань хүг олон улсын хөгжмийн тавцанд хүргэж, Бань хүгээр хөгжимдсөн уран бүтээлээрээ Дэлхийн залуучуудын хамтарсан наадамд алтан медаль авч байсан юм. Бань хү нь ардын хөгжид маш чухал байр суурьтай юм. Олон төрлийн найрал хөгжимд Бань хү нь гол лон хавсаргаж хөгжимдөх юм уу өндөр хөгийн аяыг хөгжимддөг байна. Бусад бүх төрлийн хуучиртай зэрэгцүүлбэл маш тод дуутай байж, ирмүүн, сүр далайцтай, халуун хөгжилтэй урмасыг илтгэхдээ илүү давуу талтай байдаг. Гэхдээ маш уянгалаг зөөлөн намуун сэтгэлийг ч маш сайн илтгэж чаддаг байна. Энэ онцлогийн та БАнь хүгээр хөгжимдсөн аянуудаас мэдэж байгаа биз дээ.
Бань хүгийн бүтэц нь Хятадын Эр хү гэдэг хуучир хөгжимтөй маш төсөөтөй байдаг. Ганц ялгагдах тал нь түүний хэнгрэгийг арьсаар бүсэн биш, харин модон хавтангаар бүрсэн байдаг.
Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, Бань хүг хийж бүтээх технологи нь аятай сайхан хөгжиж ирсэн юм. Тэр мөртөө Бань хүгийн төрөл зүйл нь ч олширж, Өндөр хөгийн, дунд хөгийн болон Шанзтай хавсарган хөгжимдөх Бань хү гээд бусад олон төрлүүд нэмэгдсэн байна. уламжлагдан үлдсэн байна.
Бань хү нь толгой, хэнгрэг, нум хөвч зэргээс бүрэлдсэн. Жин хүгийн бие нь бөөрөнхийдүү хэлбэртэй, жингэнсэн тод дуутай. Түүнийг хөгжимдөхдөө зүүн өвдөг дээр тавьж, зүүн гарын хуруугаар чавхдасыг дарж, баруун гараар нумын хөвчийг татна.
Эрхэм анд нөхөдөө, Сая танд Бань хү гэдэг хөгжмийн зэмсэг болон түүнээр хөгжимдсөн ая хөгжимөөс сонсголоо. Манай нэвтрүүлгийг сонссон тандаа баярлалаа. Тандаа маргаашийн амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\
|