• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-21 15:49:56    
Олимпийн сүлд дууны шалгаруулалтад дөрвөн жилийн турш 50 мянга гаруй дуу оролцжээ

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн дахинд хийт болж, даян дэлхийн олон сая үзэгчидийг байлдан дагуулсан дуунуудын дотор 1984 оны Сөүлийн олимпийн "гар гараа холболцьё" гэх дуу болон Барселоны олимпийн " барселонь" гэх мэт дууг та бүхэн андахгүй мэдэж байгаа. орчин үеийн олимпийн спортын зуун жилийн замнал дунд хөгжим гэж тэнгэрлэг зүйл олимп хоёр хувь барилдаатай болсон юм. олимпийн наадам өдрөөс өдөрт ойртож байгаа энэ үед хүмүүс Бээжингийн олимпийн чухам ямар содон дуугаараа дэлхий дахиныг догдолуулох бол гэсэн мөрөөдөл өвөрлөн хүсэн хүлээж байна.

     Олимпийн дуу элсэх ажил 2003 онд албан ёсоор эхэлснээс нааш өдгөө таван жилийн нүүр үзэж байна. энэ хугацаанд Хятадын олон газар болон дэлхийн өнцөг булан бүрээс дуу хөгжмийн уран бүтээлүүд Бээжингийн олимпийн зохион байгуулах хороонд тасралтгүй ирсээр байна. олимпийн дууг Бээжин хотын радио дээр хүлээж авсаар ирсэн билээ. хэдэн жилийн турш Бээжин хотын радиогийн жижүүр бусад үеэс хамаагүй илүү ажилтай байсан нь мэдээж. энд хүмүүс өөрийн бүтээлээ шууднаар ирүүлж болдог. бас өөрөө хүргэж ирж болдог. олимпийн сүлд дуу элсэхтэй холбоотой асуудлыг утсаар асууж лавлаж болдог гэх мэтээр энэ ажил хариуцсан хүмүүс үнэхээр ажил ихтэй байсан нь гарцаагүй юм.

     Эдгээр дуунуудаас зарим нь одоо Хятадын хэмжээнд хийт дуу болж, ялангуяа залуучууд багачууд маань дуулж сурчхаар байгаа юм. жишээлбэл Хятадын страпын нэрд дуучин Сүн Нань болон Ли Вэний дуулсан " мөнхийн андууд" дуу одоо Хятад даяар маш алдартай дуу болчхоод байна. энэ дуу нь "Лю Ян Хэ " гэдэг ардын дууны аялгуугаар удирдгал болгож, Хятадын уламжлал болон орчин үеийн хөгжлийн дүр төрхийг харуулж, хөгжмийн найруулгын хувьд дэлхийн жишигт хүрч чадсан байна. ийм болхоор маш олон хүн энэ дууг олимпийн сүлд дуугаар шалгараасай гэж хүсэн мөрөөдөж байгаа юм.

     Чухам ямар дуу олимпийн сүлд дуугаар шалгарах вэ гэдийг хэн ч хэлж мэдэхгүй, зөвхөн 2008 оны 8-р сарын 8-ны өдөр болох олимпийн нээлтийн үеэр энэ асуултын хариу гарах болно.

     Бээжингийн олимпийн сүлд дууны өрсөлдөөнд Хятадын уран бүтээлчидээс гадна алдарт " титаник" киноны дууг дуулсан Селин Дион Бээжингийн олимпийн сүлд дууны өрсөлдөөнд хүчээ сорьж байна. түүнээс гадна Азийн дуу хөгжмийн загалмайлсан эцэг гэгдсэн Бобида гэдэг хүн Хятадын сор болсон дуучидын дууны цомгийн хөгжмийн найруулгыг хийж байсан хүн. тэрээр Бээжингийн олимпийн гал бамбар дамжуулах ажиллагаанд зориулж зохиосон " цог золбоогоо бадрууж хүсэл мөрөөдлөө уламжилья" гэдэг дуу зохиож өрсөлдөж байгааг энэ дашрамд хэлье гэж бодож байна.

     Олимп болоод өнгөрсний дараа түүний тухай дурсагдах олон сайхан дурсамжууд хүний сэтгэл зүрхэнд үлдэж хоцордог. тэгээд тэр олимпийн сүлд дууг сонсох болгондоо тухайн олимпийн бүх сайн сайхан цаг мөчүүд таван тивийн ахан дүүсийн нөхөрлөлтэй хамт эргэн санагддаг. тийм болхоор олимпийн сүлд дуу олимпийн дуурьсагдах нэр алдар байгаа юм. бид та бүхэнтэй хамт 2008 гэсэн тодотголтой олимпийн сүлд дууг сонсох гэж олимпийн нээлт болтол хүлээж суух болно.