20-ны орой Хятадын Дуурийн Төв Чуулга Бээжингийн Концертын Том Танхимд том хэмжээний тоглолт гаргасан байна. Хагас жил үргэлжлэх Бээжингийн Олимпйин соёлын томоохон арга хэмжээ албан ёсоор эхэлснийг энэ нь харуулж байгаа юм.
Энэ оны 8-р сард Бээжинд Олимпийн наадам зохиогдоно. Энэ удааагийн Олимпийн наадам нь биеийн тамир спортын өргөн их цуглаан төдийгүй, дэлхийн адил бус газар нутаг, үндэстнүүдийн соёлын их цуглаан болох юм. Бээжингийн Олимпийн наадмыг Зохион байгуулах Хороо болон Хятадын Соёлын Яамны төлөвлөгөөний дагуу, 3-р сарын 20-ноос 9-р сарыг дуустал, 600 гаруй шилдэг тоглолтыг Бээжинд 140 гаруй удаа тоглон үзүүлнэ. Эдгээр тоглолтуудад Хятадын уламжлалт ший жүжиг, орчин үеийн дуурь, найрал хөгжим, дуулалт жүжиг, үндэстний дуу хөгжим, цирк зэрэг хамрагдах болно.
Хятадын Соёлын Яамны Утаг урлагийн хэлтсийн орлогч дарга Лю Жүнжюнь манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе танилцуулж хэлэхдээ: энэ нь 20-р зууны 50-аад оноос хойш, Хятадад хамгийн их цар хэмжээтэй, төрөл зүйл олонтой тайзны урлагийг төвлөрүүлэн харуулах болно гэжээ.
Энэ ажиллагаанд сонгодог тоглолтууд тоглож, тасалбарын үнэ нь ч их хямд байгаа юм гэж тэрээр илэрхийлжээ.
"Тоглолтуудыг бүх Хятадын хэмжээнд шалгаруулж сонгож авсан юм. Сүүлийн жилүүдэд тоглож байгаа шилдэг тоглолтоос гадна, уламжлалт, сонгодог бүтээлүүд багтаж байна. Олимпийн наадмын нээлтийн ёслол болтол зуун хоног, тавин хоног үлдээд байх зэрэг чухал цаг үед тусгай зориулалтын тоглолт тоглох болно. Тоглолт нь Олимпид баяр бахдалт уур амьсгал бүрдүүлэн, үзэгч олонд урлагийн хүртээл болох юм. Уг тоглолтуудын тасалбарыг хямд үнээр зарж, Засгийн газраас бусад зардлыг нь даах болно. Тоглолтын талбай заалын түрээсний мөнгийг Засгийн газраас дааж, тоглогчдэд нөхвөр олгон үзэгч олны хамгийн хямд үнээр тасалбар авч тоглолт сонирхахыг баталгаажуулна" гэж тэр тэмдэглэжээ. Лю Жүнжюнь хэлэхдээ, худалдааны журмаар явагдадаг тоглолттой харьцуулахад, энэ тоглолтын тасалбарыг тал хувийн үнээр зараж, сурагчид зэрэг онцгой бүлгийнхэнд бас хөнгөлөлтөй тасалбар олгох зэрэг арга хэмжээ авч байна.
Олимпийн чухал том соёлын ажиллагааны тоглолтын тасалбарыг зарах ажил хариуцсан ноён Лү Кайван тоглолтын зах зээлд итгэл дүүрэн байлаа. Тэрээр хэлэхдээ,
"Одоогоос 9-р сарын сүүлч болтол 600 гаруй тоглолт гаргах болно. Бараг нэг сарт 100 гаруй удаа тоглолт тоглож, Олимпийн наадмын хугацаанд өдөр бүр хэд хэдэн тоглолт тоглоно. Тухайн үед Бээжин хот тамирчид, олон орны жуулчид зэргийг оролцуулсан олон орны зочдоо угтах болно. Тэдний сонгон үзэх тоглолт олон учир, тэд үүнийг сонирох байх гэж би үзэж болно" гэжээ.
Үзэгчдийн боловсрол өндөр бус зэрэг зарим хүмүүс сэтгэл зовож байгаад чиглүүлэн, тэр хэлэхдээ, эдгээр тоглолтуудыг бүгд театрт тоглох учир, үзэгчдын боловсролын талын шаардлага нэлээд өндөр байгаа. Гэвч сүүлийн жилүүдэд Бээжин хот олон арга хэлбэрээр соёлч боловсон байдалд анхаарахыг үзэгч олонд сануулсаар ирсэн юм. Үзэгчид, олон этгээдийнхэнд сэтгэл ханамжтай хариулт өгөх болно гэдэгт итгэж байна гэж ноён Лү Кайван үзсэн байна.
Хятадын Соёлын Яам ч гадаадын нэрт хамтлагыг Бээжинд урин авчираж, Хятадын урлагчидтай хамт Бээжингийн Олимпийн наадмын үеэр дотоод гадаадын зочдад шилдэг сайхан тоглолтууд сонирхуулах болно. Үүнээс гадна, Бээжингийн музей, дүрслэх урлагийн музей зэрэг байгууллагууд ч төрөл бүрийн үзэсгэлэн ажиллуулахаар бэлтэж, үзэгч олонд Хятадын уламжлалт соёл, орчин үеийн урлагийг харуулахыг хүсэж байна. \Баясгалан, Гэрэлт нар орчуулж, О.Дарамбазар хянав\
|