• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 11:26:31    
Иракийн аюулгүй байдал хүнд байсаар байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Иракт 23-ны өдөр дэлвэрэлт, буудлагын хэрэг их олон гарч, татаж хэлэхэд 50 хүн эндэж, 60 гаруй хүн шархдажээ. Ирак дайны хөлд татагдан орноос хойших 6 дахь жилдээ ороод байгаа үед тэндэхийн аюулгүй байдал мөн хүнд байсаар байна.

      Иракийн аюулгүй байдал гаарч байгаа нь эн тэргүүнд нийслэл Багдадад хүнд ночтой дайралтын хэрэг тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Үүнээс өмнө, Америкийн талынхан хэлэхдээ, ноднин жилийн эхээр Иракт 30 мянган цэрэг нэмснээс хойш, хүчирхийллийн хэрэг ноднины сүүлийн хагаст 60 шахам хувиар багаслаа гэж байсан. "Аль-Кайда" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Багдадаас хөөгдөн гарч, Иракийн хойд нутагт зугатан орчижээ. Америк-Иракийн нэгдсэн хүчин Багдадын аюулгүй байдлыг хяналттаа авлаа гэж Америкийн тал өөдрөгөөр үзэж байна. Гэтэл америк цэрэг ангийн сахин суугаа Багдадын ногоон райоыг зэвсэгт эдгээдүүд пуужингийн болон миномётоор буудаж байгаа ажиллагаа бөгөөд Багдадын ногоон районоос бусад рйаонд гэмгүй номхон хүмүүсийг алж хөнөөж байгаа нь зэвсэгт этгээдүүд Багдадаас зугатаагүй, харин Иракийн аюулгүйн хүмүүсийн дунд нэвтрэн орсон байж болзошгүй гэдгийг харуулж байна.

      Хоёрть Ирак даяар террорист халдлага дахин газар авч байгаа байдал гарч байна. Энэ оны 2-р сард хүчирхийллийн хэрэгт амь насаа алдсан хүний тоо 1-р сарынхаас 30 гаруй хувиар нэмэгджээ. Америк болон Иракийн аюулгүйн ажилтнууд халдагын гол харалт болжээ. "Аль-Кайда" бүлэглэлийн эцсийн байрлал хэмээгдсэн Мосул болон түүний ойролцоо районд Америк-Иракийн нэгдсэн хүчний хийсэн их цар хэмжээний цэвэрлэн устгах ажиллагаа явагдсаар байна. Америк цэгийн Иракт эндсэн хүний тоо ч нэмэгдэж, 4 мянга орочимд хүрчээ.

      Үүнээс өмнө нь харьцангуй тогтвортой байсан Иракийн өмнө зүгийн нутгийн аюулгүйн байдалд сүүлийн үе Америк улам улам л сэтгэл түгшдэг боллоо. Өнгөрсөн оны 12-р сард Басрагийн аюулгүйн хяналтын эрхийг Иракийн цэрэгт хүлээлгэн өгснөөс хойш, Их Британиас Иракийн өмнө зүгийн нутагт 4100-хан цэрэг суух болсныг олон нийт анхааралдаа авсан байна. Гэвч холбогдох мэдээллээс үзэхэд, Иракийн өмнө зүгийн нутгийн өрхийн цэргийн нэлээд том цар хэмжээтэй гурван бүлэглэл харилцан алалдаж байгаа юм байна. Тэндэхийн байдал хяналтаас алдагдаж болзошгүй гэж сэтгэл түгшиж байгаа тул, Ирак дахь Их Британийн цэрэг дахин Иракийн өмнө зүгийн нутгийн Басра орж, тухайн нутгийн улмаар хурцадаж байгаа үймээнийг түвшитгэхийг хүсэж байгаагаа Америк сүүлийн үе илэрхийлжээ.

      Шинжээчид хэлэхдээ, өнөө Америк-Иракийн нэгдсэн хүчнээс Иракийн хойд зүгийн нутаг дахь "Аль-Кайда" бүлэглэлд чиглүүлэн хийж бий бүслэн устгалтын хамтарсан үйл ажиллагаа дуусах болоогүй байна. Багдад болон түүний эргэн тойрны газар нутгийн аюулгүй байдал дахин гаарах аюулд тулгарч байгаа бөгөөд Иракийн өмнө зүгийн нутгийн мөргөлдөөн цаашид улам муудаж мэднэ. Байдлыг хяналтдаа авахын төлөө, Жорж. Бушийн Засгийн газар Ирак дахь цэргийн тоог хасагдуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ хойшлуулах төдийгүй, цаашлаад Иракт ихээхэн хэмжээний цэрэг нэмэж суулгах хэрэгтэй болно. Гэхдээ өнөө Америкийн эдийн засаг бууралтад орж, цэргийн зардал болон санхүүгийн алдагдал тасралтгүй нэмэгдэж байгаа болон Ерөнхийлөгчийн сонгууль ч тулж ирсэн тул, Иракт цэрэг нэмэж илгээхэд их бэрхшээлтэй болсон байна. Иймээс Жорж. Бушийн Засгийн газар Иракт нэн их хүндрэл бэрхшээлд тулгарах болно гэжээ. \Бясгалан, Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\