• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 15:25:48    
Амаржих эхчүүдийн жимс идэхэд эрхэмлэх зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

      Зарим амаржсан эмэгтэйчүүд хүйтэн юм идэх биед муу гэж үзээд хатуу мөртөө хүйтэн жимс жимсгэнийг биед сэрүүн нөлөө үзүүлж болзошгүй юм гээд төдийлөн идэхгүй байдаг. Үнэндээ ингэх нь бие махбодийн эрүүл мэнд болон нялх хүүхдийн бойжилтод ашиггүй юм. Харин эмэгтэйчүүд амаржсаныхаа дараа зохих хэмжээний жимс жимсгэнэ идэх нь шим тэжээл нэмэгдүүлэх, шингээлтийг сайжруулах, амин дэм болон бичил элементүүд нөхвөрлөх, амаржсаны дараа өтгөн хатуурах, цус дутагдах зэргээс сэргийлэхэд тус болдгийг практик гэрчилж байна.

     Интоор: Интоор бол бусад жимс жимсгэнүүдээс эрт боловсордог, сайхан өнгөтэй, зөөлөн амттай жимс юм. Амаржсанаас болоод бие сульдахад зохих хэмжээний интоор идвэл биеийн тамир тэнхээг нэмэгдүүлдэг. Интоор шим тэжээл элбэгтэй, ялангуяа төмрийн зүйл тун их агуулагдаж байдаг. 100 грамм бүрд 5.9 миллиграмм төмөр агуулагдаж байгаа юм. Амаржихад цус их алдагддаг. Харин төмрийн зүйл бол цусны улаан уургийн гол түүхий материал юм. Амаржсан эмэгтэйчүүд зохих хэмжээний интоор идэх нь тэдэнд болон хөхүүл хүүхдүүд цус дутагдахаас сэргийлж болох юм.

     Банан: Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Амаржсан эмэгтэйчүүд урт хугацаагаар хэвтэж амардаг болохоор ходоод гэдэсний ажиллагаанд нөлөөлж, өтгөн хатах үзэгдэл байнга гардаг байна. Иймээс амаржсан эмэгтэйчүүд бананыг ихиухан идэх нь өтгөн хатах болон амаржсаны дараа цус дутагдахаас сэргийлж болох юм.

     Долоогоно: Долоогонд амин дэм болон бичил элемент нэлээд элбэг байдаг бөгөөд амаржсан эмэгтэйчүүдийн биед зохих шим тэжээл сэлбэх үүрэг гүйцэтгэдэг байна. Долоогонд агуулагдаж байгаа долоогонын хүчил, нимбэгийн хүчил нь ханиахыг зогсоож, элэг ходоодыг сайжруулж, цусны лугшилтыг идэвхжүүлдэг. Үүнээс гадна, долоогоно нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, шингээлтэд туслан шим тэжээлийн түвшинг дээшлүүлдэг байна. Нөгөө талаар, зарим амаржсан эмэгтэйчүүдийн умайд цус хурах байдал илэрдэг. Долоогоно нь цус идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг тул амаржсаны дараах хэвлий өвдөхийг намдааж, умайн хэвийн байдал сэргэхэд тус дөхөм үзүүлдэг байна.

     Жүрж: Жүржинд амин дэм С болон кальци элбэг агуулагдаж байдаг. Амин дэм С нь судасны харимгай чанарыг нэмэгдүүлдэг болохоор амаржсаны дараа удаан хугацаагаар цус гарахаас сэргийлдаг байна. Кальци бол яс, шүд бүрэлдэн хатуурах гол бүрэлдэхүүн юм. Хүний биед шингэсний дараа хөхний сүүгээр дамжин нялх хүүхдэд хүрч, нялх хүүхдийн өсөлт бойжилтод тус дөхөм үзүүлдэг байна. Жүрж нь хөхийг ивэлгэх үүрэг гүйцэтгэдэг тул амаржсан эмэгтэйчүүд зохих хэмжээний жүрж идэх нь амаржсан эмэгтэйчүүдийн хөхний булчирхай цочих, хөх өвдөх, хавдах болон хөхний үрэвсэл бий болох зэрэг өвчний байдал илэрхийг багасгаж болох юм.

     Лийр: Ус, чихэр элбэгтэй лийр нь амаржсан эмэгтэйчүүдийн идэхэд хамгийн тохиромжтой нэг зүйлийн жимс юм. Чихэрлэг зүйл нь хүний биед шингээд илч үүсгэдэг. Лийрийн усархаг бүрэлдэхүүн нь амаржсаны дараа цус өтгөрөх болон бөөрний чадавх муудахаас сэргийлдэг. Үүнээс гадна бас амаржсан эмэгтэйчүүд халуурах, бухимдах, ханиалгах, өтгөн шингэн тэнцвэрээ алдах зэргээс сэргийлж болох юм.

     Улаан чавга: Улаан чавгыг бас "Бэлэн амин дэм С-ын үрэл" гэдэг. Улаан чавганд бусад ямар ч жимс жимсгэнээс илүү амин дэм С агуулагдаж байдаг. Улаан чавга нь элэг ходоодыг сайжруулж, цусны лугшилтыг зохицуулж, хорыг тайлах үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа амаржсаны дараа элэг ходоод , тамир тэнхээ муудан, цус дутагддаг хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Гэвч амаржсан эмэгтэйчүүдийн ходоод тааруухан бол шинэ улаан чавгыг хэтэрхий их идэх нь тохиромжгүй байдгийг мэдэж аваарай.\Л.Буянтогтох орчуулав\