• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 15:28:44    
Цусны эмчилгээ хийдэг анхын өвчтний өрөө

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын цусны эмчилгээ хийдэг анхын өвчтний өрөө 1991 оны 9-р сарын дунд арав хоногт Ланьжөүд байгуулагдав. Энэ шинэ хэлбэрийн цусны эмчилгээ хийдэг өвчтний өрөө нь Ганьсү мужийн Ардын эмнэлэгт байгуулагдаж, энэ эмнэлэг болон Ганьсү мужийн Улаан загалмай нийгэмлгийн Цусны төв хамтран байгуулсан юм. Цусны эмчилгээ бол орчин үеийн цус сэлбэх техник болон клиникийн ангаах ухааныг нягт уялдуулж, эдгээхэд төвөгтөй олон төрлийн өвчин болон цусны өвчнийг эмчлэх шинэ арга бөгөөд 20-р зууны 80-аад оны сүүлчийн үеэс аажмаар хөгжсөн юм байна. Бусад хэсэг хотын өрнүүлсэн энэ төрлийн ажил нь цөм дан төрлийн байжээ. Эмчилгээний зориуулалтоор цус солих, цус цэвэрлэх зэрэг шинэ техник, шинэ засалгыг клиникт уялдуулан хэрэглэсэн талаар энэ эмнэлэг Хятад улсад тэргүүлсэн байна.

     Цусны цайвангийн анхны агуулах: Хятадын цусны цайвангийн анхны агуулхыг Шанхай хотын Цусны төв станц байгуулсан бөгөөд 1984 оны 9-р сараас эхэлэн цусны цайван хангаж эхэлсэн байна. Энэ агуулах байгуулагдсаны дараа Хятадын олон газарт 50 гаруй төрлийн цусны цайван хангаж байсан бөгөөд төрөл бүрийн бүтээгдхүүн нь гадаадын адил төрлийн бүтээгдхүүний баримжаанд хүрч, үнэ нь харин хямд байжээ.

     Бие даан зураг төсөл хийж үйлдвэрлэсэн цус авах өндөр зэргэллийн том оврын машин: Хятадын бие даан зураг төсөл хийж үйлдвэрлэсэн цус авах өндөр зэргэллийн том оврын машнийг 1986 оны 8-р сард Шэньянд техникийн үнэлгээ шалгалт хийж батлав. Шэньянгийн Нисэх онгоцны компанийн Авто машны үйлдвэрийн зураг төсөл хийж үйлдвэрлэсэн энэ цус авах машинд цус хадгалах гурван хөргүүр, бактери усатгах хэт ягаан туяаны хоёр гэрэл болон цахилгаан сэнс, агааржуулагч зэрэг тоног төхөөрөмжтэй байж, зэргээр 6 хүнээс цус авч болдог учраас алас зайдуу нутагт цус авах хэрэгцээг хангаж болдог.

      Цусны анхны төв: Хятадын цусны анхны төв бол 1984 оны 11-р сарын 12-ны өдөр албан ёсоор байгуулагдсан Шанхайн Улаан загалмай нийгэмлгийн цусны төв болно.

     Хүний үрийн шингэний анхны агуулах: Хятадын хүний үрийн шингэний анхны агуулах бол 1981 оны 12-р сард Хүнань мужийн Ангаах ухааны дээд сургуулийн байгуулсан Хүний үрийн шингэний агуулах болно. 1985 оны 10-р сар хүртэлэх 4 жил орчмын хугацаанд 69 эмэгтэй энд зохиомол аргаар жирмсэлэлт хийлгэж, 44 нь жирмсэлсэн бөгөөд 20 хүүхэд төрүүлж, хүүхэд нь маш эрүүл саруул, цовоо хөөрхөн, цэцэн сэргэлэн байлаа. \М.Цэцэн бэлэтгэв\