• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 16:46:56    
Лан фан хот хөдөөгийн зохицонгуй хөгжлийг түргэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Лан фан бол Бээжин Тяньжиний хооронд оршдог шинээр хөгжсөн хот юм. 2005 оноос эхлэн уг хот олон нийтийн санхүүг хөдөө тосгон тийш түлхүү зарцуулж, тариачдын ундны ус, элчилгээ, нийгмийн баталгаа зэрэг томоохон асуудлуудыг шийдэж, хот хөдөөгийн зохицонгуй хөгжлийг түргэтгэсэн байна.

     2006 оны хавраас Лан фан хотын Ань сы дүүргийн Дүн Дэшэн тосгоны 98 тариачин өрх удаан он жилийн турш шорвог ус хэрэглэж ирсэн түүхээ эцэслүүлж, түгээгүүрийн цэвэр ус хэрэглэх болсон байна. Усны хураамж авах, машин тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хамгаалахын тулд Дүн Дэшэн тосгон иргэдийн усны нийгэмлэг байгуулжээ. Нийгэмлэг нь ус цахилгааны зардал хураах, усны тоолуурыг сольж шинэтгэх , худгийн машин, усны хоолой зэргийг харж хамгаалан удаан жил ашиглахыг баталгаажуулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг юм гэж Нийгэмлэгийн дарга Шин Литянь танилцууллаа.

     Уул нь тариачин өрхийн өөрөө малтсан худгийн гүний хэмжээ нь хүрэхгүй тул Лан фангийн өмнөд хэсгийн нам дор газар болон хойд хэсгийн уулархаг нутгийн тариачдын хэрэглэх ус флорумын агуулагдач их юм уу гашуун шорвог байдаг учраас шүд шарлах, яс зөөлрөх зэрэг өвчин үүсгэдэг байжээ. 2005 оны сүүлчээс Лан фан хотын захиргаа тариачдын ундны усны аюулгүй байдлыг баталгаажуулах шийдвэр гаргаж, 70 гаруй сая юаний хөрөнгө оруулж, 256 тосгоны нийт 210 мянган хүн ардын ундны усны асуудлыг шийдсэн байна. Ань сы дүүргийн усны ажил хариуцсан газрын дарга Лю Жүншян танилцуулж хэлэхдээ, анхны бүлэгт бид 73 тосгоны ундны усны асуудлыг зохицуулсан. Үүний дараах хэдэн жилд бид дэс дараатайгаар бүх дүүргийн ундын усны асуудлыг зохицуулсан. Өнгөрсөн оны 10-р сард бид хотын хойд хэсэгт түгээгүүр усны үйлдвэр байгуулж, флорумыг бууруулах төхөөрөмж ашиглаж флорум агуулах хэмжээг стандартын түвшнээс дор байлгаж, хэдэн тосгоныг холбон хотын түгээгүүртэй адил ус хангах болсон гэжээ.

     Тариачдын ундны усны асуудлыг амжилттай зохицуулны зэрэгцээ 2005 оны эхнээс тариачдын өвчнөө эмчлүүлэхэд хүндрэлтэй асуудлыг зохицуулахаар Лан фан хот хөдөө тосгоны хоршин эмчлэх дүрмийг эхлүүлсэн байна. Тариачдын саналын дагуу маш хүчин төгөлдөр арга хэмжээ тогтоож, олон нийтийн санхүүгээс тариачдын эмчилгээнд оруулах хэмжээг тогтоож, тариачдын таашаал дэмжлэгийг хүлээсэн байна.

     Үүний зэрэгцээ Лан фан хотынхон гацаа суурины амбулаторийн байгуулалтыг эрчимжүүлж, нийт 60 сая юаний хөрөнгө оруулж, 38 амбулаторийг шинээр юм уу өөрчлөн байгуулж, стандарт хангасан тосгоны эмчилгээний тасаг 180-ыг байгуулж, гацаа суурины эрүүл мэндийн байгууламжийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлсэн байна.

     2007оны 6-р сарын сүүлчийн байдлаар, Лан фа хотын хөдөө тосгоны шинэ маягийн хоршсон эмчилгээний дүрэмд хамрагдсан тариачид бүх хотын тариачдын 80 гаруй хувийг эзэлж, хөдөө тосгоны шинэ маягийн хоршсон эмчилгээний дүрэм бүх хотыг хамарсан байна.

     Нийгмийн хөгжлийн үр бүтээлийг хотоос хөдөө тосгоны мянга мянган гэр бүлд хүртээж, хот хөдөөгийн зохицонгуй хөгжлийг түргэтгэх явдал бол Лан фан хотын хөгжлийн зорилт мөн гэж хотын дарга Ван Айминь хэлж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\