Лхас хотод булиаж дээрэмдэх шатааж галдах хэрэг гарахад хууль бус этгээдүүд бас их олон сургуулийг дайрсан байна. Лхас хотын Хай чэн бага сургуулийн сургалтын давхар байшинг 14-нд хууль бус этгээдүүд дайрсан байна. Сурагчдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Хай чэн бага сургууль нь 3 хоног хичээл тасалжээ. Өнөө уг бага сургууль нь хичээлээ сэргээж, биеийн тамирын талбайгаар дүүрэн хүүхэд тогтлоом тоглож байлаа. Хай чэн бага сургуулийн захирал Нямцэрэн танилцуулж хэлэхдээ, манай сургуулийн 98%-н сурагч сургуульдаа ирсэн. Багш нар бүгдээрээ ажлын байрандаа ажиллаж байна гэжээ.
1 2 3 4 5 6
|