• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 19:06:57    
Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг Олимпиадад асаалаа

Хятадын Олон Улсын Радио

     3-р сарын 24-нд, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг Грекийн Олимпиадад асааж, Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг дамжуулах арга хэмжээг эхлүүллээ.

     Грекийн орон нутгийн цагаар 24-ний 11 цагт(Бээжингийн цагаар 3-р сарын 24-ний 17-н цагт), ариун галыг асаах ёслол Олимпиан Херайон сахиулсны сүмийн туйрьны өмнө боллоо. Ариун галыг асаах ёслол нь уламжлалт арга хэлбэрийн дагуу явагдлаа: энэ нь даруй нарны гэрлийг толин дээр тусгаж гал гаргаад, Грекийн нэрт жүжигчин Мариа Нафплиотоу High Priestess-ийн рольд тоглож, энэ ариун галаар гал бамбарыг асааж, Дараа нь ариун галыг Бээжингийн Олимпийн наадмын "Өлзийт үүл" гэсэн гал бамбар барьсан Грекийн нэрт тамирчин Александер Никла Даест уламжлан өгч, Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг дамжуулах арга хэмжээг албан ёсоор эхлүүллээ.

     Грекийн ерөнхийлөгч Каролос Пароулиас, Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жакуес Роггеь, Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Лю Чи болон Олимпиа хотын дарга Георги Аидонис нар ариун галыг асаах ёслолд оролцлоо.

     Дараа нь Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг юуны өмнө Грекийн нутгаар уламжлан дамжуулж, 3-р сарын 30-нд Грекийн нийслэл Афинд хүргэнэ. Тэнд Олимпийн наадмын ариун галыг хүлээлгэн өгч хүлээн авах ёслол хийж, ариун галыг албан ёсоор Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хороонд хүлээлгэн өгнө. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\