• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-25 14:35:42    
Иракад суугаа Америк цэргээс 4000 хүн амь үрэгдлээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн 4 цэрэг 23-ны өдөр Иракийн нийслэл Багдадад халдлагад өртөн амь үрэгдлээ. Ингэснээр 2003 онд Америк Иракийн эсрэг дайн дэгдээснээс хойш Иракт байрлах Америк цэргээс 4000 хүн амь үрэгдсэн байна гэж Иракт байрлах Америк цэргийн ангийнхан 24-ний өдөр мэдэгджээ.

     Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино 24-ний өдөр хэлэхдээ: "Ерөнхийлөгч Ж.Буш Иракт байрлах Америк цэргээс 4000 хүн амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлэв. Иракад суугаа Америк цэргийн амь үрэгдсэн цэрэг болгоны төлөө би сэтгэл зовж байгаагаа Ж.Буш илэрхийлээд өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн" гэжээ. Ж.Буш энэхүү дайныг эцсийн ялалт байгуултал үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна.

      Өнгөрөгч Баасан гаригт Иракийн дайн дэгдсэний 5 жилийн ойн үеэр Ж.Буш үг хэлж, Иракийн дайнд Америк хүнд гарз гаргаснаа хүлээн зөвшөөрсөн боловч Америкийн Иракад авч байгаа бодлогодоо өөрчлөлт оруулах санаагүйгээ илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Иракийн экс ерөнхийлөгч Саддам Хуссейний дэглэмийг түлхэн унагаасан нь зөв сонголт болох юм гэжээ. Өнгөрсөн жилээс Иракад цэрэг нэмэн илгээх стратег нь ахицтай болсон байна. Иймээс хуучин бодлогоо эцсийн ялалт байгуултал нь үргэлжлүүлэх болно гэж тэрээр илэрхийлжээ.
Гэвч хамгийн сүүлийн бүртгэлээр бол Иракийн аюулгүй байдал түгшүүртэй хэвээр байсаар.

     Иракийн дайн дэгдсний 5 жилийн ойн үеэр Америкийн дотоодод дайныг эсэргүүцсэн дуун чангарав. АНУ-ын нийслэл Вашингтон болон зарим гол гол хотод дайны эсрэг өргөн цар хүрээтэй жагсаал цуглаан болов. Тэд Америк цэргийг Иракаас татан гаргаж, удаан үргэлжэлсэн дайныг эцэс болгож, Америк Иракийн ард түмэнд асар их зовлон учруулсан дайныг эцэслүүлэхийг Ж.Бушын Засгийн газарт уриалсан байна.

      Иракийн дайн дэгдсэний 5 жилийн ойн үеэр Америкийн 50 муж улс болон Вашингтон онцгой районд дайны эсрэг 660 гаруй жагсаал цуглаан болж, хэдэн арван мянган хүн оролцсон байна.

      Америкийн Ардчилсан Нам 22-ны өдөр 7 хоног бүрийн радио нэвтрүүлэгтээ Бушийн Засгийн газар Иракт авах бодлогоо өөрчлөхийг уриалсан бөгөөд Иракийн дайныг дэгдээхэд Америкийн гаргасан үнэ өртөг болон үр дагаврын тухай үнэлгээ хийсэн байна. Америкийн Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Обама хэлэхдээ: Энэ удаагийн дайнд Америкийн татвар төлөгчдийн 1 триллион ам.долларын хөрөнгө мөнгийг зарцуулах болно. Иракийн дайн нь Америкийн аюулгүйн байдлыг гааруулж, эдийн засгийг бууруулж, олон улсын дүр төрхийг нөлөөлсөн байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нөгөө нэг нэр дэвшигч Хиллари Клинтон хэлэхдээ: Америкийн цэрэг Иракийн дайнд ялах бололцоогүй юм. Хүчээр асуудлыг зохицуулж чадахгүй гэжээ. Би Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол 60 хоногийн дотор Америкийн цэргийг Иракаас татан гаргана гэж тэрээр амласан байна.

      2003 оны 3-р сарын 20-ны өдөр, Ирак үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэж байна гэдэг шалтгаар Америк, Иракийн эсрэг "Урьдаар гар хөдлөх" дайн дэгдээсэн. 5 жилийн хугацаанд, Иракийн нийгэм донслолттой, хүчирхийллийн хэрэг тасраагүй. Холбогдох талын бүртгэлээс үзвэл, Америкийн цэрэг цөмрөн орсноос хойш, Ирак даяар 660 мянган хүн амиа алдсанаас 99 хувь нь жирийн иргэд байлаа. Америк цэргээс 4000 хүн амь үрэгдэж, 30 мянгаад хүн шархадсан байна. \Гэрэлт, Буян орчуулж, Баясгалан хянав\