Хятад Улсын Боловсролын Яамны сайд Жөү Жи 3 дугаар сарын 14-ний өдөр 11 дүгээр сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Анхдугаар чуулганд зориулсан Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэн салбарынхаа асуудлаар дотоод гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл хийн тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Сайд Жөү Жи хэвлэлийн бага хурлын эхэнд боловсролын тогтолцоо шударга хүртээмжтэй байх нь нийгэм шударга байхын үндэс болохоор боловсролын салбар дахь төрийн бодлого энэхүү үзэл санаанд тулгуурлах учиртай хэмээсэн дарга Ху Жинтаогийн үгийг иш татан тэмдэглээд ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн удирдлага дор бүх Хятадын Боловсролын салбар шинжлэх ухаанд тулгуурласан боловсролын тогтолцоог хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгааг онцлов.
Тэрбээр цааш нь нийтэд хүртээмжтэй, шударга боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ард нийтийн сэтгэл ханамжийн баталгааг ахиулах нь боловсролын тогтолцооны гол зорилт болохыг хэллээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын үйл ажиллагааны нэг жилийн ажлын тайландаа боловсролын тогтолцоог шударга болгоход ихээхэн анхаарч ажилласныг тэмдэглэсэн байгаа. Энэхүү илтгэлээс сайд Жөү Жи иш татаад сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцоог нийтэд хүртээмжтэй, шударга болгох чиглэлд 3 талаар анхаарч ирсэнийг тайлбарлав. Нэгд, шинжлэх ухаанч хөгжлийн үзлээр боловсролын шударга байдлыг ахиулав. Заавал сургах боловсролыг түгээмэлжүүлэн, мэргэжлийн боловсролыг дорвитой хөгжүүлж, их дээд сургуулийн боловсролын чанар төвшнийг байнга дээшлүүлэн, ард иргэдийн боловсрол сайн хүртэх боломжийг цаашид баталгаажуулсан юм. Энэ нь боловсролын тогтолцооны тэгш байдлын гараа, мөн боловсролын хамгийн чухал мөртөө хамгийн чухал шударга байдал болно. Хоёрт, ард иргэдэд үр өгөөжтэй байх бодлогын хүрээнд боловсролын шударга байдлыг баталгаажуулав. Заавал сургах шатанд "дунд, бага сургуулийн шатны ядуу амьдралтай сурагчдыг төлбөр авахгүйгээр сурах бичгээр хаэнгах, сул зардал төлөхөөс чөлөөлөх, дотуур байрны хүүхдэд амьжиргааны зохих нөхвөр мөнгө олгох" бодлого хэрэгжүүлж, гэр ахуйн амьдралын байдал бэрхшээлтэй сурагчдад туслалцаа үзүүлэх бодлогын хэрэгжилтийг боловсронгуй болгон, амьдралын байдлын улмаас сургууль завсардах явдлыг таслан зогсоосон байна. Энэ нь боловсролын шударга байдлыг ахиулах зайлшгүй үйл ажиллагаа юм. Гуравд, журамжсан удирдлагаар ханган боловсролын шударга байдлыг хамгаалсан юм. Боловсролын салбар дахь дураар төлбөр хураах ажиллагааг шуурхай таслан зогсоож, их дээд сургуульд ил тод байдалд оюутан элсэх тогтолцоо хэрэгжүүлэн, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах тогтолцоог төгөлдөржүүлж, эвсэг зохицонгуй сургууль эрхлэн, ард иргэдийн санал гомдол хийгээд хүндрэлтэй асуудлуудыг нухацтай зохицуулж байна. Энэ бол боловсролын шударга байдлыг ахиулах чухал үүрэг юм гэж сайд Жөү Жи тэмдэглэжээ.
Боловсролын шударга байдлыг хангах талаар бид чухал алхам хийсэн боловч, ирэдүйд хийх ёстой ажил их байна. Хятад улс бол 1 тэрбум 300 сая хүн амтай том гүрэн мөртөө социализмийн анхан шатанд хөгжиж байгаа болохоор, боловсролын шударга байдлыг бүрэн хангахад бас урт хугацаанд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байгаа юм гэж тэр онцолсон байна.
|