• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-25 17:40:20    
Лхасын гал тавьсан хэрэгт холбогдсон этгээдийг баривчлав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам 24-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, саяхан Лхасад гарсан, олон хүний аминд хүрсэн хоёр удаагийн гал тавьсан хэргийг мөрдөн байцаасан байдлыг мэдээлж, энэ хэрэгт холбогдсон 5 хүнийг баривчилсан гэж мэдэгдэв.

     Нийгмийг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Шань Хүйминь хэлэхдээ, өнөө 3-р сарын 14-ний хэргийг түвшитгэж, Лхасын нийгмийн дэг журам үндсэндээ сэргэлээ. Энэ хэргийг хуулийн дагуу зохицуулах явцад цагдаа болон зэвсэгт цагдаа маш их тэвчээртэй байж, ямар ч зэр зэвсэг хэрэглээгүй гэжээ.

      3-р сарын 14-ний өдөр Лхасад цохиж балбачин, булаан дээрэмдэж, галдан шатаасан хүчирхийллийн ноцтой гэмт хэрэг гарсан байна. Түүний дотор Лхасын "И Чүнь хувцасны дэлгүүр"-ийг галдсан хэрэг болон Дази сяний мотоциклийн дэлгүүрийг галдан шатаасан хэрэгт гэмгүй номхон олон хүн үрэгдсэн юм. Төлөөлөгч хэлэхдээ, 14-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Чимей Лазон, Бянжи зэрэг гурван хүн, бусад гэмт этгээдүүдэд хоосортол тоногдоод байсан "И Чүнь хувцасны дэлгүүр"-ийг галдаж шатаасан байна. Үүнээс болж энэ дэлгүрийн Ян Дүнмей, Цэрэн Зугаа зэрэг хань үндэстэн болон түвд үндэстний 5 худалдагч бүсгүй галд түлэгдэн нас барсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна гэжээ.

      Дази сяний галдаж шатаасан хэрэг нь 3-р сарын 15-ны өдрийн 22 цагийн үеэр болсон байна. Хэрэгт холбогдогч Лүө-я Лхас хотын Дази сяний Дэчин сууринд цохиж балбачин, галдаж шатаасан хэрэгт оролцсоныхоо дараа Ганцүтай нийлж мотоциклийн дэлгүүрийн хаалгыг балбачин онгойлгоод гал тависан бөгөөд хажуугийн гуанзнаас дүүрэн газтай газын хоёр бортогыг мотоциклын дэлгүүрт шидэн оруулж, хоёр давхарт нуугдаж байсан 5 хүний аминд хүрсэн байна. Энэ 5 хүний дотор 8 сартай хүүхэдтэй нөхөр, гэргий хоёул болон засварын ажил хийж байсан хоёр ажилчин байсан гэжээ.

      Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Нийгмийг аюулаас хамгаалах яам энэ хоёр хэрэг гарсан газар дээр нь мөрдөн байцаасан холбогдох дүрс бичлэгийг үзүүлж, эмгэнэлт байдал нь нүд хальтрам байлаа. Шань Хүйминь хэлэхдээ,

      Хорон санаа нь үймээн дэгдээж, энх тайвны уриатай 2008 оны олимпийг харшлан эвдэж, манай улсын амгалан тайван, эв нягтралтай их сайн байдлыг эвдэн бусниулж, эх орныг хагалан бутаргах гэсэн нүгэлт зорилгодоо хүрэхийн төлөө юм. Харгис этгээдийн хэрцгий үйл ажиллагаа нь Түвдийн үндэстнүүдийн ард түмний хилэнг дэгдээж, бүх Хятадын ард түмний хатуу зэмлэл буруушаалд учирсан байна гэжээ.

      Хууль бус этгээдийн цохиж балбачих, булаан дээрэмдэх галдан шатаах үйл ажиллагаа нь Түвдийн орон нутгийн ард түмний амь нас эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж, гэмгүй номхон 18 иргэн түлэгдсэн ба цавчигдан амь насаа алдаж, эдийн засгийн шууд хохирол нь 300 сая юаниас давсан байна.

      Хүчирхийллийн хэргийн дараа ТӨЗР-ы засгийн газар нэн даруй арга хэмжээ авч, хүчирхийллийн ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгөв. Өнөө "3-р сарын 14"-ний хэргийг түвшитгэж, Лхас хотын нийгэмийн дэг журам үндсэндээ сэргэсэн байна.

      Шань Хүйминь хэлэхдээ, Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага арга хэмжээ авч үүрэг гүйцэтгэхдээ нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах , хуулийн дэг журмыг хамгаалах , үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг эрс хатуу баримталж, ард түмний амь нас эд хөрөнгийг бүх хүчээрээ хамгаалаад ард түмний дэмжлэг, сайшаалыг хүлээсэн байна. Энэ хэргийг шийдэх бүх явцад ямар ч зэр зэвсэг хэрэглэсэнгүй гэжээ. \ Цэцэн орчуулж, Урангоо хянав\