Сүүлийн хэдэн жил Чүнь Чин хот усны эх сурвалжийн дулааны нассос, газрын дулааны нассос зэргийг нээн хөгжүүлж, барилга байшинг өвөл дулаан зун сэрүүхэн болгоход ашиглаж, эрчим хүч хэмнэх зорилгод хүрэхийн төлөө сэргээж болох эрчим хүчийг барилгад ашиглах судалгааг эрчимжүүлж байна.
Усны эх сурвалжийн дулааны нассос гэгчийг дөхмөөр усаны агааржуулагч гэдэг. Тэр нь гол мөрний усаны дулаан тогтвортой байдаг онцлогийг ашиглан цэнгэг усны дулааны нассосын техникийг хөгжүүлэн цахилгаан эрчим хүчээр мөрөн голын усыг халуун нассост оруулан агааржуулагчын системд ашиглахыг хэлэж байна. тэр нь зуны цаг өрөөний дотрох дулааны энергийг усанд шингээн, өвлийн улиралд усыг дулааныг дээшлүүлж байгаад өрөө гэрийг халааж болдог. усаны агааржуулагч нь зуны улиралд өрөөг 16 хэмтэй бйалгаж болох мөртөө өвлийн улиралд 31 хэмтэй байлгаж болно. Түүнийг энгийн агааржуулагчтай харицуулахад зуны зун 20-оос 30 хувиар эрчим хүч хэмнэж, өвлийн улиралд 40-өөс 50 хувиар эрчим хүч хэмнэх болно. Нодниноос Чүн Чин хот 10 сая юаний хөрөнгө оруулж, усны агааржуулагчийн техник хөгжүүлж, одоо хотын төв дэх Хөх мөрөн болон Жя Линжян мөрний эрги дагуух барилгад өргөнөөр ашиглаж байна.
Газрын дулааны нассос гэдэг нь хөрсөн доорох усны дулааны тогтвортой чанарыг ашиглан өвлийн улиралд дулааныг нь шингээн авч, зуны улиралд хүйтнийг нь шингээн авч дулаалага, хүйтэн агаар хангадаг. Үүний зэрэгцээ амьдралын халуун усыг хангаж болдог. Чүнчин хотын хөрсөн доор элбэг баялаг элсэн давхарга байж, их нягт байдаг тул хөрсөн доор хоолой угсарч газрын дулааны нассосын техник хөгжүүлэх давуулагтай байдаг. Одоо Чүнчин хотын мөрний өмнөх гелогийн水文地质队ангийн том давхар байшингийн төслийг Улсын газрын дулааны нассосын үлгэр жишээ төсөл болгон байгуулж байна. Үүнийг туршин амжилтад хүрвал түгээмэлжүүлэх эрмэлзэлтэй гэж Чүнчин их сургуулийн хот байгуулалт болон байгал орчины барилгын факултедийн профиссор Лю Шян-ин танилцуулж хэлжээ.
Сэргээгдэж болох эрчим хүчийг барилгад ашиглахыг түгээмэлжүүлэхийн төлө Чүнчин хот урамшуулах бодлого авч үлгэр жишээ төсөлд хөрөнгө мөнгөний нөхвөр олгож байна.
|