Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Энэ удаагийн булангаараа та бүхэндээ Хятадын төгөлдөр хуурын нэрт хөгжимчин Фү Фүнг та бүхэндээ танилцуулхаар бэлтэглээ.
Фү Цүн 1934 оны 3-р сарын 10-ны өдөр Хятадын Шанхай хотын урлагийн уур амьсгал болон эрдэм судлалын үзэл санаагаар бялхасан сэхээтний гэр бүлд төржээ.Түүний эцэг Фү Лэй бол Хятадын алдарт эрдэмтэн, онолч, орчуулагч хүн юм. Гурав дөрөвхөн настай байхдаа Фү цүн даруй хөгжмийн хүчирхэг их хүчтэйг сэрэн ойлгож, хөгжимд ер бусын дур сонирхолтой болсон байлаа. Долоон нас хагас хүрээд төгөлдөр хуур сурч, Италийн удирдаач, төгөлдөр хуурчин Mario Paci-д шавилсан юм. Mario Paci бол Liszt-ийн шавь юм. Фү Цүн түүнээс гурван жил төгөлдөр хуур сурсан юм. Фү Цүн 1951 онд Зөвлөлт нутагтай төгөлдөр хуурчин хатагтай Ada Bronstein-д шавь орсон юм.
1953 онд дөрөвдөх удаагийн " дэлхийн залуучуудын хамтарсан найр" Румынд болсон юм. Дотооддоо сонгон шалгаруулсаны дүнд Фү Цүн тэмцээнд оролцох Хятадын цорын ганц урлагчны хувиар " хамтарсан найрын" төгөлдөр хуурын тэмцээнд оролцоод гуравдугаар байранд шалгарсан юм. Тухайн үе түүний хөгжимдсэн Kcriabin-ны Prelude-ийг ЗХУ-ын тэмцээнд оролцсон урлагчид сонсоод сэтгэл догдлон нулимс унгааж байсан юм.
1955 оны 3-р сард Chkpin-ны олон улсын төгөлдөр хуурын 5-р тэмцээн Варшавд болж, бүх дэлхийн олон газраас ирсэн 74 урлагчин Полшын нийслэлд цугласан байна. Фү Цүн бол хятадын цорын ганц хөгжимчин бөгөөд бас ч хөгжмийн урлагийн талаар хамгаас буурай байсан юм. Гурав нугалан тэмцсэний дүнд тэрээр өмнө хоёр дугаарт орсон хүмүүстэй адливтар оноогоор 3-р байранд шалгарсан бөгөөд " Мазурка"-ын хөгжимдэх урлагийн шилдэг шагнал авсан юм. Энэ бол дорно дахины хүн анх удаа Chopin-ий тэмцээнд товойсон амжилт олж байгаа болно. Хэдийгээр 3-р байранд шалгарсан боловч, Фү Цүн гарамгай сайхан хөгжимдсэнээр энэ удаагийн тэмцээнд хамгаас их анхаарал татсан хүний нэг болсон юм.
Тэмцээн өндөрлөсний дараа Фү Цүн Полшид үлдэн төгөлдөр хуур сурч, 1958 оны сүүлчид сургууль төгссөн байна. Энэхүү хугацаанд Фү Цүн 1956 оны 8-10-р сард Хятад оронд буцан ирж амраад, Бээжинд гоцлол хөгжмийн концерт эрхэлж, Шанхайд Шанхайн симфонь хөгжмийн чуулгатай хамтран, Музартын тодруулалт хөгжмийн концерт тоглосон байна. 1958 оны 12-р сард Фү Цүн Полшоос салж, Английн Лондонд нутагласан байна.
60-70-аад оны хорь гаруй жилд Фү Цүн мбараг 2400 гаруй удаа гоцлол хөгжмийн концерт эрхэлсэн байна. Үүнд Menuhin, Barenboim, Chung, Kyung-Wha зэрэг дэлхийн маш олон алдарт хөгжимчидтэй хамтран ажилласан юм. Бас бараг 50 орчим пянзний бичлэг хийж, Chopin-ны нэрэмжит төгөлдөр хуурын олон улсын тэмцээн, Белгийн Илизабет хатан хааны олон улсын хөгжмийн тэмцээн болон Норвеги, Итали, Швейцари, Португали, зүүн өмнөд Азийн зэрэг оронд болсон хөгжмийн тэмцээнд үнэлэн шалгаруулах гишүүний ажил хариуцаж өнгөрсөн юм. Тэрээр бараг бүх Европ тив, Америк тив, Дундад дорнод, Зүүн Өмнөд Ази, Япон, Окенины олон газраар явж хөгжмийн тоглолт гаргасан юм. Фү Цүнгийн хатуужилтай хүч хөдөлмөрийг дэлхийн олон газрынхан " хөгжмийн аврага" гэж үнэлсэн юм. Цаг үе гэсэн долоо хоногийн сэтгүүлд түүнийг " эрэн үеийн хамгийн агуу их хятад хөгжимчин" гэж хүндтгэн нэрлэсэн юм.
1976 онд Фү Цүн Төвийн Хөгжмийн Дээд Сургуульд концерт эрхэлсэн байна. Түүнээс хойш ФҮ Цүн бараг жил болгон эх орондоо буцан ирж хөгжмийн концерт эрхлэх буюу лекц хийж, Бээжин, Шанхай, Ши ань, Чэндүү, Күнмин зэрэг газарт бүр хөгжимдэх тоглолтод оролцох болон лекц хийсэн байна. Тэрээр Chopin, Mozart, Debussy зэрэг хүний уран бүтээлийг тусгай сэдвээр лекц хийж, эдгээр хөгжмийн зохиолчд болон Шүбертийн уран бүтээлийг хөгжимдэж өнгөрсөн юм. Тэрээр бас төвийн Хөгжмийн Чуулгатай хамтран Beethoven-ны тодруулалт хөгжмийг хөгжимдэж, Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн оюутадтын хөгжмийн ангитай хамтран Музартын тодруулалт хөгжмийг хөгжимдэхийн зэрэгцээ удирдаачын ажил хавсаргасан байна. Фү Цүн бас Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн харьяа дунд сургуулийн сонгодог хөгжмийн хэсгийг заан жолоодож дасгалжуулж байсан юм. Түүний урлагийн баялаг туршилга, хичээнгүй сургах хичээл сургалтын байр суурь нь өргөн олон багш оюутад болон хөгжимд дур сонирхолтой хүмүүсийн халуун сайшаал хайр хүндэтгэлийг хүлээсэн юм./Хүчит редакторлон бичив/
|