Лхаст гарсан цохиж балбаж булааж шатаасан ноцтой хүчирхийллийн хэргийг нүдээрээ харсан гадаадын хүмүүсээс сурвалжлагч саяхан ярилцлага авсан байна. Танхай этгээдүүдийн үйл ажиллагаанд хилэгнэж байгаагаа тэд илэрхийлжээ.
Америкийн Түвдийн ядууг тэтгэх сангийн эрхлэгч Тони Глеасон 14-нд айн цоцсон хүмүүсийн бутран үйлдэж байгааг харсан байна. Бүлэг залуучууд тоосго чулуугаар замаар явж байгаа авто машиныг цохиж балваж байжээ, тэд чулууг хаанаас авчирсан юм бол? Эртнээс бэлтгэлтэй байсан байхаа гэж Тони Глеасон ярьж байна.
Шведийн жуулчин Ян хэлэхдээ: эхлээд шил хагарч байгаа дууныг сонслоо. Залгаад бүлэг хүмүүс Бэй жин жүн лү гудамжаар пүүс дэлгүүр галдаж, авто машин шатааж, гэмгүй номхон хүмүүсийг цохиж зодож, үймээн болсныг харлаа гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
1 2 3
|