25-ны үүрээр Иракийн аюулгүйн хүчин Иракийн 2 дахь том хот Басрад "Operation Cavalry буюу Морьт цэргийн дайралт" гэсэн их өргөн цар хүрээтэй цэрэг дайны ажиллагаа явуулж байна. Гэвч энэ удаа Иракийн аюулгүйн хүчин нь терррорист этгээдэд цохилт өгч байгаа биш, харин Иракийн Шийтийн бүлэглэлийн Мукада Садрын удирдаж байгаа өрхийн цэргийн зэвсэгт хүчин—"Махди"-д цохилт өгч байгаа аж.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, цэрэг дайны энэ ажиллагааны цар хэмжээ, нөлөө зэрэг аль ч талаас нь хэлсэн, Иракт дайн үүссэнээс хойших 5 жилд Иракийн аюулгүйн хүчний хийж байгаа цэрэг дайны "дээд зэрэглэл"-ийн ажиллагаа болох юм. Иракийн аюулгүйн хүчин сүүлийн өдөр өрхийн цэрэгтэй олон удаа мөргөлдөөн гаргасан нь уг ажиллагаа үүссэний учир шалтгаан юм. 25-ны өдөр Басра хотын баруун хэсэг дэх Иракийн цэргийн төв байр болон Иракийн цэргийн командлалын газрын байрлаж байгаа нэг зочид буудал буудлагад өртжээ. Иракийн Засгийн газрын хяналтад байдаггүй өрхийн цэрэг уг хэргийг үйлдсэн гэж хүмүүс үзсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Иракийн аюулгүйн хүчин уг хэргийн дараа Басра хотын төв дэх өрхийн цэргийн хүчин болох "Махди"-ийн хяналталд байгаа 3 хорооллыг бүсэлж ширүүн тулалджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн мэдээлснээр, цэрэг дайны их өргөн цар хүрээтэй энэ ажиллагаа нь хүмүүсийн анхаарлыг нэн их татаж байгаа нь Иракийн Ерөнхий сайд бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Нури Малики уг ажиллагааг биечлэн удирдаж байгаатай холбоотой юм. Их Британиас Иракт суугаа цэргийн талынхан 25-ны өдөр хэлэхдээ, Малики Иракийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Басра хот дахь Иракийн цэргийн баазад цэрэг дайны энэ ажиллагааг биечлэн удирдаж байна гэлээ. Уг ажиллагаанд Их Британийн цэргээс нэг ч хүн оролцоогүй, энэ ажиллагаа нь "Иракийн талаас явуулж байгаа цэрэг дайны ажиллагаа" юм гэж Их Британий цэргийн тал бас илэрхийлжээ.
Өнөөгийн байдлаар энэ удаагийн цэрэг дайны үйл ажиллагаанд Иракийн олон арван иргэн үрэгдэж шархдаад байна. Байлдаан мөн үргэлжлэн явагдаж байна.
Маликигийн зохион байгуулсан энэ цэрэг дайны үйл ажиллагаа нь маш далд зорилготой юм. Эн тэргүүнд үүгээр дамжуулан "Садрын хөдөлгөөн"-ий зэвсэгт хүчнийг хорогдуулж, Иракийн бүх өрхийн цэргийн зэвсэгт хүчнийг арилгах үндэс суурь тавихыг Малики хүсч байна. Үүнээс гадна тэрээр мөн үүгээр "Садрын хөдөлгөөн"-д улс төрийн дарамт үзүүлж, Иракийн засгийн газрыг дахин эсэргүүцэхгүй болгохыг хүсч байна гэж шинжээчид үзэж байна.
Гэвч, мөн шинжээчдийн үзэж байгаагаар, Малики энэ цэргийн үйл ажиллагаагаар зорилгодоо хүрэхэд мөн тодорхой хэмжээний бэрхшээлтэй юм байна. Садрын "Махди цэрэг" бол Иракийн өрхийн цэргийн хамгийн хүчтэй зэвсэгт хүчний нэг, байлдааны хүчин чадлын талаар Махди цэрэг нь цаашлаад Иракийн Аюулгүйн хүчнээс ч илүү байдаг. Иймээс Махди цэргийг Иракийн Аюулгүйн хүчин тийм амархан ялж чадахгүй юм. Үүнээс гадна Махди цэргийн гал зогсох хугацааг 3-р сараас дахин хагас жил сунгана гэж Садр 2-р сард мэдэгдсэн. Энэ цэрэг дайны үйл ажиллагаа эхэлсний дараа Садр мөн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулна гэж онцолсон учраас Маликигийн засгийн газрыг олон нийтийн өмнө санаачилгагүй байдалд оруулсан байна. Засгийн газар хэрэв эдгээр эсэргүүцлийн үйл ажиллагааны дараа мөн Садрын бүлэгт цохилт өгөх юм бол цаашид арга хэмжээ авах болно гэж Садр хэлсэн байна. Иймээс Иракийн засгийн газар болон "Садрын хөдөлгөөн"-ий сөргөлдөөн ямар болохыг цаашид ажиглах хэрэгтэй байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|