Зүүн хойт Ази нь дэлхийн газар зүйчдийн хэллэгээр бол далхийн бөмбөрцгийн зүүн талын хойт хагас юм. Энэ бүс нутагт Хятад, Япон, Монгол, БНСУ, БНАСАУ, Оросын алс дорнодын 20 сая гаруй ам км нутаг дэвсгэрийг хамаардаг.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн даяарчлах үйл явцын хөгжлийн дагуу хөршлөлийн геополитикоор суурь болгосон бүс нутгийн чанартай эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжин Зүүн хойт Ази тивд төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой чухал байр суурь эзэлж, чухал үүрэг гүйцэтгэх болов.
2002 оны 5-р сарын 2-ноос 3 хүртэл Хятадын Шаньдүн мужийн Вэйхай хотод болсон Зүүн хойт Азийн эдийн засгийн чуулга уулзалтаас хойш Зүүн хойт Ази нь дэлхий дахины анхаарлыг дахин татах боллоо.
Энэ уулзалтыг бүх Хятадын үйлдвэр худалдааны холбоо, Хятадын олон улсын худалдааг ахиулах зөвлөл, Хятадын өнгө гэрэлт ажиллагааг ахиулах холбоо, Эдийн засгийн өдрийн сонин, Шаньдүн мужийн ардын засгийн газар хамтран Вэйхай хотын ардын засгийн газар хариуцан зохион байгуулсан байна.
Уулзалт нь Хятад ДХБ-д элссэн хийгээд Ⅹ Ⅺ зууны Зүүн хойт Азийн эдийн засаг гэсэн сэдвийн дагуу явагдсан юм. Үүнд: Хятад, Японы сайн хөршийн дипломат харилцаа хэвийн байдалд орсны 30 жилийн ой, Хятад, БНСУ дипломат харилцаа байгуулсны 10 жилийн ойгоос хойш Хятад, Япон, БНСУ-ын эдийн засгийн тухай эргэцүүлэл, төсөөлөл, Хятад ДХБ-д элссэнээр Зүүн хойт Азийн эдийн засагт үзүүлэх нөлөө болон боломж, Ⅹ Ⅺ зууны Зүүн хойт Азийн эдийн засагт тулгарч буй өрсөлдөөн болон хөгжлийн хандлага, Шинэ байдалд Зүүн хойт Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бодитой ач холбогдол болон хөгжлийн хэтийн төлөв зэрэг дөрвөн талаар ярилцсан байна.
Уг чуулга уулзалтад төр засгийн газрын тэргүүн нарын илгтэл, Хятад, Япон, БНСУ-ын нэрт аж ахуйн нэгжийн эзэд, эдийн засгийн хэвлэл мэдээллийнхний дээд уулзалт, эрдэм шинжилгааний илтгэл, Зүүн хойт Азийн эдийн засгийн хэсэг, Зүүн хойт Азийн үйлдвэр худалдааны чуулга уулзалт, эдийн засаг худалдааны яармаг зэрэг өргөн агуулгатай эдийн засаг худалдааны тодорхой яриа хэлэлцээ болсон байна. Чуулга уулзалтын үеэр Хятадын нам, төрийн удирдагчид, Япон, БНСУ, Монголын төрийн дээд албан тушаалтнууд Вэйхай цэцэрлэгт нөхөрлөлийн мод суулгацгааж, чуулга уулзалтад морилон саатсан эрхэм зочид гольфын тэмцээнд оролцон, Вэйхайн хөрөнгө оруулалтын орчинтой танилцсан байна. Зүүн хойт Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм. Уг уулзалтад оролцсон улс орнуудын төр засгийн газрын тэргүүн нар, аж ахуйн нэгжийнхэн, эрдэм шинжилгээнийхэн болон эдийн засгийн хэвлэл мэдээлийнхний дээд албан тушаалтнууд өөр өөрсдийн санал бодлоо илэн далангүй солилцсон нь Зүүн хойт Азийн улс орнууд хоорондын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог улам зузаатгах, бие биетэйгээ найрсаг харилцаж, бие биеэ нөхөх, Зүүн хойт Азийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд ашигтай болсон байна. Зүүн хойт Азийн чуулга уулзалт нь дор дурдсан онцлогтой болов. Үүнд: зохион байгуулалтын хэлбэрийн талаар уг чуулга уулзалт нь албаны бус, нээлттэй, дээд төвшинд, геополитикийн чанартай эдийн засаг, худалдааны яриа хэлэлцээ болон хамтын ажиллагаа явуулах талбар болсон төдийгүй, оролцогч орнуудын засгийн газрын хүчтэй дэмжлэгийг олсон юм. Чуулга уулзалтад төр засаг, худалдаа, банк санхүү, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ зэрэг олон талын дээд хэмжээний яриа хэлэлцээ болсон байна. Уг чуулга уулзалтад оролцсон хүмүүсийн үзэл бодол нь өөр өөрийн орон болон бүс нутгийн зарим салбарын эдийн засгийн асуудлаархи үзэл бодлыг төлөөлж байлаа.
Чуулга уулзалтад хөндсөн асуудлууд нь цөм Зүүн хойт Азийн үүдээс эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийг судлан шинжилсэн байна.
Агуулгын талаар эдийн засаг худалдаа, хамтын ажиллагаа болон хөгжилд анхаарал хандуулж, Зүүн хойт Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлсэн байна.
Чуулга уулзалтад оролцогчид Зүүн хойт Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар өөр өөрийн санал бодлоо дэвшүүлж, үр бүтэмжтэй ярилцсан байна. Тэд нарын үзэж буйгаар бол: дэлхийн эдийн засагчдын нүдэнд Зүүн хойт Азийн эдийн засгийн бүс нь боловсронгүй хөжлийн түвшинд хүрсэн Европын холбоо, Умард Америк тив, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн бүс нутагтай харьцуулахад "тоосгоны оронцог" төдий байгаа ч үлэжм онцлогтой эдийн засгийн бүс нутаг, өсөн дэвшиж байгаа бөгөөд өсөлтийн нөөц бүхий эдийн засгийн бүс нутаг болох юм байна.
Зүүн хойт Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн талаар зөрөө оршиж байгаа хэдий ч зах зээлийн эдийн засаг нь Зүүн хойт Азийн улс орнуудын эдийн засгийн нийтлэг систем болж байна.
Зүүн хойт Азийн улс орнуудын эдийн засгийн хөгжил нь жигд бус байгаа боловч улс орнууд хоорондоо нөөцийн давуу талаа нөхсөн сууринд хүч хамтран хөгжих материалаг баазтай байна. Одоогоор улс орнуудыг хооронд нь зохицуулж шийд гаргаж, хөндлөнгийн байгууллага төлөвшөөгүй ч дэлхийн эдийн засгийн даяаршлын нөлөөгөөр Зүүн хойт Азийн улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүч хамтран хөгжих гүн эрмэлзэлтэй байгаа зэрэг хүчин зүйл нь Зүүн хойт Азийн эдийн засгийн бүс нутгийг буй болгох боломж олгож байгаа төдийгүй, улмаар боловсронгуй болох нь дамжиггүй.
|