• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-26 15:46:46    
Лүө ба үндэстний төлөөлөгч Шио Хуны үүрэг

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын лүө ба үндэстэн нь Түвдийн өөртөө засах районы зүүн өмнөд нутгийн линь зи-д төвлрөн сууж байдаг. Нийт хүн ам нь 3000-д хүрэхгүй юм. Шио Хун нь энэхүү хамгийн цөөн хүн амтай үндэстний цөөнхийн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын цорын ганц төлөөлөгч болно. Саяхан өндөрлсөн хоёр чуулганы хугацаанд Хятад улсын дарга Ху Жиньтао түүнтэй найрсгаар хэлэлцсэн юм, энэ удаагийн уулзалт нь түүнийг нэн ч итгэл төгөлдөр болгожээ.

     Шио Хун нь лүө ба үндэстний 470 хүн амтай нэг шяны дарга юм. Тэрээр ажилч хөдөлмөрч, ажил хэрэгч бөгөөд халуун сэтгэлээр хүмүүст тусалдаг болохоор тухайн нутагтаа маш нэртэй байжээ. Энэ жил 33 настай Шио Хун нь хоёрдох удаагаа Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм. Таван жилийн өмнө анх удаагаа төлөөлөгчөөр сонгогдох үеийн байдал өнөө хүртэл нүдэнд нь илхэн байлаа. Тэрээр хэлэхдээ, анх удаагаа Ардын их хурлын чуулганд үг хэлэхдээ их айж байсан, өнөө иймэрхүү байдал үгүй болжээ. Таван жилийн хойно дахин сонгогдсондоо маш баяртай байна, диптат болсон үүрэг хариуцлага нэн хүнд болсныг ойлголоо. Өргөн олон иргэдийн хүслийг хүсэрдүүлэхгүйгийн тулд цаашид чармайх болно гэжээ.

1 2 3 4