Нэвтрүүлгийнхээ эхэнд манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа нийт Монгол эхчүүд, бүсгүйчүүддээ БНХАУ-д ажиллаж, сурч, аж төрж буй таны үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдийн тань өмнөөс, бас түр хугацаагаарч гэлээ өмнөд хөршдөө дөрөө мулталсан Монголчуудын өмнөөс "Наран тойрог" эхчүүд эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, мянган гал улаан сарнайн баглааг, эгшгийн цэнхэр хадгийг хамт, их хот Бээжингээс өргөн барьж байна.
Цэцгэнд өгөөмөр сэтгэлийн өнгө гэрэл туяаран байдагт, эхийн хайр цэцгийн дэлбээ шиг гэрэлт ариухан байдагт, урган төлжих утга агуулга нь нэгэн байдагт бид цэцгийн дээдлэн хайрлаж, хамгийн хайртай бүхэндээ буян шившсэн ерөөлийн хамт өргөн байдаг буюу.
Ертөнцийн бүх бүсгүйчүүд 1 өдөр ч гэлээ тэгш амгалангийн сэтгэлд оршиж жаргалтай инээмсэглэлээр орчлонг мялаасан буй за. 3-р сарын 8-нд. Бүсгүйчүүдийг баярлахад, наран инээмсэглэдэг, нарны баяр. Наран инээмсэглэхэд, хавар болдог, хаврын баяр.Хавар болоход, цэцэгс дэлгэрдэг, цэцэгсийн баяр.Цэцэгс дэлгэрэхэд, дэлхий жаргадаг, орчлонгийн баяр бөлгөө. Ред: Та бүхэн "Наран тойрог" нэвтрүүлэг сонсож байна.
Хэдэн дугаарт багтахгүй өдөр дутам цар хүрээ нь өргөжин тэлж, шинэ ололт амжилтаар баяжиж байдаг зам, тээврийн сэдвээр цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Авто болоод төмөр зам түүний шинээр барьж байгаа хийгээд барих байгууламж, машин тэрэгний үйлдвэрлэл, зах зээлийн өнөөгийн шаардлага, экспорт импортын талаар товч товчхон өгүүлээд агаар юм уу, усан замын тээвэр рүү орно гэж төлөвлөж байсан боловч хэдхэн хоногийн өмнө цацагдсан Монголын сонсогчдод хүргэлгүй болохгүй нэг мэдээлэл байна. Яриад өнгөрсөн автомашины үйлдвэрлэлтэй холбоотой юмаа. Түүнийг дуулгая. Уул нь хаа байсан холоос хол нутаглах орнуудаас түлш их иддэг, өндөр өртөгттэй машин тэрэг авч байхаар манай улс урд хөршөөсөө оруулдаг болвол сайхнаа гэж би өөрийн эрхгүй бодоод энэ мэдээллийг хүргэж байгаа юм. Учир ийм л дээ. Хэдхэн хоногийн өмнө 2-р сарын 25-ны өдрийн БНХАУ-ын Олон улсын радиогоор тус оронд шинэ эрчим хүчний автомашины суурь техникийг хөгжүүлж байна гэсэн мэдээ уншигдаж байсан юм. Энэ өгүүлбэрийг Хятадын шинжлэх ухаан, техникийн яамны сайд Вань ган хэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, өнөөдөр тус улс бие даан цахилгаан болон холимог мөн шатахуун хэрэглэдэг 3 төрлийн автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд хамгийн гол нь 2008 оны Бээжингийн олимп, 2010 оны Шанхайн яармагийн хугацаанд устөрөгч хэрэглэдэг автомашин үйлдвэрлэх гэнэ. Дэлхий нийтийн тэр тусмаа манай Монголын хамгийн гол эмзэг сэдвийн нэг болоод буй хотын агаарын бохирдлыг багасгана гэж ямар ч үр дүнгүй яриахаас хэтрээгүй, сүүлийн хэдэн Засгийн газрын хөндүүр газар болсон "НҮҮГЭЛТСЭН ХАР АСУУДАЛ"-ыг шийдвэрлэхэд ийм төрлийн тэрэг яг таарна даа, уул нь.
БНХАУ-ын автомашин үйлдвэрлэл, автозамын хөгжил, импорт эскпортын өнөөгийн байдал, цаашид тавьж байгаа зорилтын талаар товч өгүүлсэн тэмдэглэлээ өндөрлөж, нэвтрүүлгийнхээ төгсгөлд сүүлийн өдрүүдэ Монголын хэвлэл мэдээллээр бичигдэж, хүмүүсийн анхаарлыг татаад буй Бээжингийн Олон улсын нисэх буудлын талаар ярья.Энэ оны 2-р сарын 29-нд Бээжингийн олон улсын шинэ цогцолбор Терминаль-3 ашиглалтад албан ёсоор орсныг Хятадын олон улсын радио тэр өдөр мэдээлж байсан. Энэ 3-р цогцолбор ашиглалтад орсноор өдөрт 1000 удаа онгоц нисгэж, буулгах хүчин чадал нь 1700-1800 болон нэмэгдэнэ гэж мэдээлээд Хятад улсын хамгийн том Нийслэлийн ОУ-ын нисэх онгоцны буудал өнгөрсөн онд 50 сая давсан зорчигч хүлээн авчээ. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор энэ ОУ-ын буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 76 саяас давна гэж тэмдэглэсэн байлаа. Монголын МОНЦАМЭ агентлагийн өнгөрсөн оны 12 сарын 06-ны өдрийн гадаад үйл явдлын мэдээнд АНУ-ын Атланта, Чикаго, Британи Лондон, Японы Токио хотын буудлууд өнгөрсөн онд хамгийн их ачаалалтай буудлаар шалгарсанг, мөн Бээжин хотын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн их ачаалалтай 10 буудлын 1 болсныг дурьдаад 2007 оны сүүлч гэхэд манай гаргийн хамгийн ачаалал ихтэй 5-н ОУ-ын нисэх онгоцны буудлын 1 болно гэж онцолж байсан. Терминаль-3 ашиглалтад орсон өнгөрсөн сарын сүүлчийн өдөр буюу 29-нд, мөн энэ сарын 5-ны өдөр Монголын мэдээллийн сүлжээнүүдэд Бээжингийн ОУ-ын шинэ онгоцны буудалд манай МИАТ үйлчлүүлэх нь ямар ашигтай тухай мэдээллүүд тавигдсан байлаа.Бүтээн байгуулалтаараа дэлхийг гайхашруулж байгаа манай мөнхийн хөрш орныхоо шинэ нисэх онгоцны буудалд очилгүй хуучин бууриа сахин үлдэх нь сайны үр дагавар юу л авчрах бол.
"Наран тойрог" нэвтрүүлэг 10 дахь дугаараа хүргэлээ. Бэлтгэж, хөтөлсөн сэтгүүлч Цэрэнжамцын Дашдамба, найруулагч
|