• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-26 17:56:58    
Хятадын Хөх-нуур муж биет бус соёлын өвийг хамгаалахад их хүч тавьж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун зүгийн нутгийн Хөх-нуур муж нутаг дэвисгэр өргөн уудам бөгөөд энд Хань, Монгол, Түвд, Лал, Салар зэрэг олон үндэстэн оршин амьдардаг. Тийм болхоор, Хөх-нуур муж нь баялаг агуулгатай олон хэлбэрийн биет бус соёлын өвтэй болсон байна. Олон жилийн турш, Хөх-нуур муж нь эдгээр биет бус соёлын өвүүдийг хамгаалан хөгжүүлж ирсэн бөгөөд маш их амжилт олсон байна.

     Хөх-нуур мужийн соёлын танхимийн нийгэм соёлын ажил хариуцсан газрын дарга хатагтай Ли Шюянь хэлэхдээ, орчин үеийн хөгжлийн үйл явц түргэсхийн хирээр, Хөх-нуур мужийн соёлын орчин ахуйд маш их өөрчлөлт гарч, биет бус соёлын өв болон түүний оршин тогтнож байгаа орчин ахуйд нэлээд их хэмжээний өрсөлдөөн сорилт учирсан юм. Ам дамжин уламжилж ирсэн зарим биет бус соёлын өв нь усдан алга болж байгаа бөгөөд их олон уламжлалт гар урлаг мартагдан усдаж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хөх-нуур мужийн олон давхаргын жүтгэлтэд эдгээр байдлыг маш чухалчилан үзэж, тухайн газрын биет бус соёлын өвүүдийг судлах эрч хүчээ нэмэгдүүлсэн бөгөөд хамгаалалтын их олон арга хэмжээ авсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "Хөх-нуур мужийн засгийн газар 20 гаруй салбараар бүрэлдсэн Хөх-нуур мужийн биет бус соёлын өвийн хамгаалалтын нэгдсэн хурлын дүрэм тогтоож, удирдах хэсэг байгуулж, бас 117 эрдэмтэдээр бүрэлдсэн Хөх-нуур мужийн биет бус соёлын өвийн мэргэжилтний зөвлөл байгуулсан юм. Тус мэргэжилтний зөвлөлд эрдэмтэн судлаачдыг оролцуулсан төдийгүй, бас ардын урчуудыг ч их олноор оролцуулж, бие бус соёлын өвийн эх баялгийг байцаан тодлох, ард олны саналыг нэн өргөнөөр сонсохдоо дөхөм үзүүлсэн юм" гэжээ.

      Хөх-нуур мужийн мужийн зэрэглэлийн хамгаалалтын мехнизм байгуулагдан боловсронгуй болхын зэргээр, бүх мужийн зонхилох жөү, шяньд ч засгийн газрын гол удирдах хүмүүсээр түрүүлүүлсэн биет бус соёлын өвийг хамгаалалтын ажлыг удирдах хэсэг байгуулж, тухайн нутаг орны соёлын байгууллагаар гол болгосон биет бус соёлын өвийн хамгаалалтын тамгын газар байгуулж, хамгаалалтын ажлыг диг журамтай өрнүүлсэн байна.

      2003 оноос нааш, Хөх-нуур муж бас Хөх-нуурын үндэстэнүүдийн соёлын аялал жуулчлалын наадмууд зохион байгуулж ирсэн нь бүх мужийн үндэстэний чухал чухал уламжлалт баяр наадмыг үүнд хамруулж, биет бус соёлын өвүүдийн эх баялгийг сурвалжилан илрүүлж, дэлгэн үзүүлэх болон ухуулан сурталчилах гэсэн юм. Энэ арга хэмжээг олон нийт маш их сонирхож, жил болгон их олон хүн оролцдог болсон байна. Хөх-нуур мужийн төв Ши нин хотонд амьдардаг Сүнь хатагтай хэлэхдээ, би жил болгон ар гэрийнхнээ авчирч, эндхийн соёлын аялал жуулчлалын наадмыг үзүүлдэг гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "би жил болгон ар гэрийнхээ авчирч соёлын наадмуудыг үзүүлж, хүүхдүүддээ Хөх-нуурын дээдсүүдийн уламжлан үлдээж өгсөн охь шилдэг зүйлүүдийг таниулж үзүүлэх хэрэгтэй юм. Эдгээр зүйлийн устахыг хараж сууж болохгүй бөгөөд түүнийг нэн сайнаар хөгжүүлж үеийн үедээ уламжлах хэрэгтэй юм" гэжээ.

      Засгийн газраас чухалчилсан ба ард олны идэвхтэй оролцсоноор Хөх-нуур мужийн биет бус соёлын өвийн хамгаалалтын ажил нь дан ганц хамгаалалт байснаасаа аажмаар ерөнхийлсөн, системтэй бүх талын хамгаалалтын үе шатанд ахисан байна. Үүнээс гадна, Хөх-нуур муж нь бас улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулахаар идэвхийтэй өргөдлүүд гаргааснаар, 2006 онд Хятад улс улсын зэрэглэийн биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтыг анх удаагаа нийтэлхэд Хөх-нуур мужиас 19 төрөл орсон байна. /Э. Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./