• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 09:02:24    
Бээжин таныг угтаж байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хот бол Лао, Юань, Мин, Чин таван их төрийн үед нийслэл хот байсан бөгөөд Бээжин хотын төвд дэлхийд хамгийн том энэхүү хааны ордон байрлаж байна, үүнээс гадна И Хэ юань хааны үзэсгэлэнт цэцэрлэг, тэнгэрийн сүм, түмэн газрын урт цагаан хэрэм болон Си хэ гүн вангийн ордон зэрэг түүх соёлын дурасгал болж үлдсэн газрууд нийт 7300 гаруй байдаг, аялал жуулчлал, үзэмжит газрууд 200 илүү байна.

      Бээжин хот нь Хятад улсын улс төр, соёл, гадаад харилцааны төв, дэлхийн болон Хятадын олон газрын соёл энд харилцан нийлж уусалцан шингисэн байдаг. Идээн ундааны соёлын талаар хэлбэл өнгө, үнэр, амтаар өвөрмиц бүтц онцлог бүхий "Бээжин ногоо" голлодог. "Бээжин ногоо" нь тус орон нутгийн уламжлалт хоол ногоо, ордны хоол, лалын үнэр амттай хоол ногоо зэрэг олон төрлийн хоол хүнсний хэв загварыг авч үлдсэн тул олон орны хүмүүст "бээжин ногоо" таалагдаг юм.

     Бээжин хотын олон нийтийн зам харилцаа төхөм дөт, дөрвөн зүг найман зувхист нэвтэрсэн байдаг. Метро болон хотын төвөр зам нь Бээжин хотын хамгийн түргэн зам харилцааны хэрэгсэл болж, ердийн байдалд 3-5 минутад нэг ээлж явдаг, маш хурдан байдаг. Бээжин хот бараг 60 мянга гаруй текситэй, зам хөөхэд дөхөм юм. Нийтийн автобусын шугам хотын зүүн баруун, өмнө хойдыг бүрэн холбож, хамгийн хямд тохиромжтой зам харилцааны хэрэгсэл болж байгаа.

     Бээжин хотод ирвэл хонож байрлах буудлаа тохируулах бол таны олимпийн бүтэн аялал дахь хамгийн анхаарууштай асуудлын нэг болох юм. Бээжинд Олон улсын стандартад нийцсэн одот буудалаас гадна хуутангийн байрь рэстрон, зочидын буудал олон байгаа юм. үүнээс гадна хямд тухлаг цэвэрхэн нийтийн байрь, залуучуудын жуулчлалын өрөө болон жуучлалын хүлээн авах газрууд ч сонгож болох боломжийн газрууд юм. Та өөрийнхээ хэрэглээний стандартдаа нийцүүлэн өөрийн хамгийн тохиромжтой хонож байрлах газраа сонгож болно. Олимпийн наадам тэмцээнийг гүйцэд үзэж сонирхох үүднээс та Олимпийн талбай заалын ойролцоо буудалыг сонгон урьдаар захиалчихвал яваж суухад дөхөм цагт аривтай болох юм.

     Нийслэл Бээжин бол Олимпийн 29-р наадамыг зохион байгуулах гол хот юм, гэвч Бээжингээс гадна Чин дао, Шянган, Чинь Хуан дао, Шанхай, Шэнь ян, Тянь жинь зэрэг 6 хот 2008 оны Бээжингийн Олимпийн наадамыг хамтран зохион байгуулж наамдамын хэсэг тэцгээнийг эдгээр хотуудад зохиох болно. Олимпийн наадамын далбаат завийн тэмцээн Чин дао хотод болж, Морин спортын төрөл Шанганд, хөл бөмбөгийн тэмцээн ньЧинь Хуан-дао, Шанхай, Шэнь ян, Тянь жиньд тус тус явагдах болно.