Америк болон Оросын албаны хүмүүс 26-ны өдөр Вашингтонд Америк, Дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахаар төвөллөж байгаа асуудлаар хэлэлцээ хийлээ. Америкийн Төрийн департментын мэдээнээс үзвэл, хоёр талын хэлэлцээ 27 болтол үргэлжлэх юм байна. Энэ хэлэлцээний ямар үр дүнд хүрэх, амжилттай болох эсэх нь хэвлэл, мэдээллийхний анхаарлыг татаж байна.
Хэлэлцээнд оролцсон Америкийн талын төлөөлөгч нь Зэвсгийн хяналтын мэргэжилтэн Жон Роод. Оросын талын төлөөлөгч нь Гадаад хэргийн орлогч сайд Сергей Кислиак юм. Үүнээс өмнө, хоёр орны Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар энэ сарын 17-18-ны өдөр Орост хоёр дахь хэлэлцээ хийж, гол нь Америкийн дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөний тухай хэлэлцсэн юм. Гэлээ ч уг хэлэлцээ амжилтанд хүрч чадаагүй. 26-ны өдөр эхэлсэн хэлэлцээ нь энэ хэлэлцээний үргэлжлэл юм.
Америк өнгөрсөн оны 1-р сард Польш болон Чехэд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бааз байрлуулах асуудлаарх хэлэлцээг сэргээхээр дэвшүүлж, уг хоёр орон үүнийг нь зөвшөөрсөн байна. Гэвч Орос үүнийг эрс эсэргүүцэж, энэ нь Оросын аюулгүй байдалд заналхийлэл боллоо гэж зэмлэн буруушаав. Дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах Америкийн төлөвлөгөө нь Америк, Оросын харилцаанд ноцтой нөлөөлөх томоохон асуудлын нэг боллоо гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд үзэв.
Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн нэг хэсгийн хувьд, Америк Польшид 10 ширхэг хориглон тосох пуужин байрлуулах бөгөөд Чехэд жолоодох радар байрлуулахаар төлөвлөж байна. Эдгээр систем нь Америк болон Европын холбоотон орныг Иран зэрэг орны пуужингийн дайралтаас хамгаалах болно гэж Америк үзэж байгаа бол Оросын хувьд, Америкийн Польш болон Чехэд ийм систем байрлуулах энэ төлөвлөгөө нь НАТО-гийн зүүн тийш өргөжихөө үргэлжлүүлэх стратегийн үйл ажиллагаа мөн гэж үзэж байна. Энэ төлөвлөгөө нь Орос, Америкийн Европ дахь стратегийн тэнцвэрийг эвдэж, Оросын цэргийн байрлуулалт, шилжүүлэлтэд НАТО цаашид хяналт тавих бөгөөд Оросын эсрэг НАТО-гийн довтлолтын хүчин чадлыг эрчимжүүлнэ гэж Москва үзэв. Иймээс Орос "Европын ердийн зэвсгийн гэрээ"-г хэрэгжүүлэхээ азнахаар сүрдүүлсэн юм.
Өнгөрсөн оны 10-р сард Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс болон Батлан хамгаалахын сайд Р. Гейтт нар Орост ирж, Оросын Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайдтай анхны хэлэлцээ хийсэн юм. Гэвч хэлэлцээ нь үр дүнд хүрээгүй. Оросын талын хатуу эсэргүүцэлд чиглүүлэн Америк зарим талаар буулт хийхэд бэлэн гэж дэвшүүлж, эцсийн бүлэгт Москваг ятгаж байгаад Америкийн энэ төлөвлөгөөг зөвшөөрүүлэхийг хүсэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, Оросын нутаг дэвсгэрт тагнуулын ажиллагаа хийх сэжиг таавраас зайлс хийхийн төлөө Америк радар байрлуулахдаа Орост чиглүүлэхгүй гэсэн санал дэвшүүсэн юм байна. Үүний зэрэгцээ зарим хязгаарлах арга хэмжээ авна гэж Америкийн тал санал болгосон юм байна. Гэтэл Оросын тал үүнийг хүлээн авсангүй.
Орос, Америкийн хоёр талын хэлэлцээ 26-д үргэлжилсэн нь Орос энэ асуудлаар хамтран ажиллах байр суурь авахад бэлэн байгааг харууллаа. Хэрэв Америк цаашид буулт хийхэд хүрвэл хоёр тал санал нэгдэх боломжийг үгүйсгэхгүй гэж Америкийн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Энэ хэлэлцээ эхлэх мөн өдөр, Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш, миний бие Оросын Ерөнхийлөгч Путины урилгыг хүлээж аваад байна. Ирэх сард ОХУ-ын Хар тэнгисийн аялал жуулчлалын нэрт газар Сочид айлчллах болно гэж илэрхийлжээ. Орос, Америк хоёр орны хэлэлцээ эцсийн бүлэгт Ж.Буш болон В.Путины ирэх сард болох уулзалтаар шийдэгдэж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Ж,Буш болон В.Путин хоёул удахгүй албан тушаалаасаа чөлөөлөгдөх тул энэ нь хоёр талын буулт хийх хамгийн тохиромжтой боломж байж ч мэднэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|