• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 15:27:08    
Бүгд Найрамдах Эстони Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 45277 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны 12-р сарын байдлаар нэг сая 392 мянга. Түүний дотор хотын хүн ам 69,23 хувь, хөдөө тосгоны хүн ам 30,77 хувийг эзэлж байна. Гол болох үндэстэн нь Эстони, Орос, Украйн, Белорусь зэрэг бий. Албаны хэл нь Эстони хэл, Англи, Орос хэлийг ч өргөн хүрээнд хэрэглэдэг. Гол болох шашинд Хиристосын шинэ шашны Лутеранерын бүлэг, Үнэн алдартаны шашин, Католик шашин зэрэг бий.

     Нийслэл: Таллин, 1248 оны Данийн вант улсын ноёрхолын үед эхлэн байгуулагдаж, 1991 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа Эстонийн нийслэл болов. Түүхэн дээр нэг үе төв, зүүн Европ болон өмнөд, хойд Европыг холбосон зам харилцааны зангилаа газар байж, "Европын дөрвөн зам" гэсэн нэртэй байжээ. Цаг агаарт нь тэнгис далайн нөлөө ихтэй, хавартаа сэрүүн, хур тундас бага, зун намартаа дулаан чийглэг, өвөлдөө хүйтэн бөгөөд цас ихтэй байдаг. Нийт 8 дүүрэгтэй, 158,3 хавтгай дөрвөлжин км талбайтай. 2005 онд хотын нийт хүн ам 398 мянга байв.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Арнолд Руутел, 2001 оны 9-р сарын 21-ний өдөр сонгогдож, мөн оны 10-р сарын 8-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгаар тогтнолын баяр – 2-р сарын 24-ний өдөр, 1918 оны 2-р сарын 24-ний өдөр Эстонь нь Оросын ноёрхолоос молторч, тусгаар тогтносон өдөр. Тусгаар тогтнолоо сэргээсэн баяр – 8-р сарын 20-ны өдөр, 1991 оны 8-р сарын 20-ны өдөр Эстони тусгаар тогтнолоо сэргээв. Ялалтын баяр – 6-р сарын 23-ны өдөр, 1919 онд Германы цэргийг ялсан өдөр.

     Ерөнхий байдал: Балтын тэнгисийн зүүн эрэг дээр оршиж, зүүн тийш Оростой, өмнө тийш Латвитай хөршилж, умраш Финландын буланг аласлан Финландтай харалдаа оршиж, баруунш Ригагийн булан хүрч, нийт 1445 км урт хилийн шугамтай. Тэнгис далайн цаг агаартай, өвөлдөө дундажаар хасах 5 хэмтэй, зундаа дундажаар 16 хэмтэй, жилийн хур тундасны хэмжээ нь 500 – 700 мм.

     Эстони үндэстэн 12 – 13-р зуунд бий болж бүрэлдэв. Дараа нь Прузи, Дани, Швед, Польш, Герман зэрэг оронд эзлэгдэн ноёрхогдож байжээ. 1710 оноос Цагаан Оросын ноёрхолд орж 200 гаруй жил болов. 1918 оны 2-р сарын 24-ний өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Эстони Улс байгуулав. Дараа өдөр нь Таллиныг Герман цэрэг эзлэв. Мөн оны 11-р сард Эстрнид бүрэн эрхэтэй гэж Зөвлөлийн Засагт Орос Улс мэдэгдэв. 1920 оны 2-р сард Эстонийн тусгаар тогтонолыг Орос хүлээн зөвшөөрөв. 1939 оны 8-р сард Зөвлөлт, Герман нууц гэрээ байгуулж, Эстрнийг Зөвлөлтийн хүчний хүрээнд оруулав. 1940 оны 6-р сард ЗХУ цэрэг гаргаж, Эстрнийг эзэлж, мөн оны 7-р сард Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбооны Эстони Улс байгуулав. 1991 оны 8-р сарын 20-ны өдөр Эстони нь ЗХУ-аас тустаа гарч, тусгаар тогтнолоо сэргээв. Мөн оны 9-р сарын 17-ны өдөр НҮБ Эстониг гишүүн орноор элсэв.
\М.Цэцэн бэлэтгэв\