Хөх тэнгийн дор долгио хаялан мэлтийж байгаа Тайхү нуур нь Хятадын дорнод нутгийн ЖянСү мужийн Ү-Ши хотын ойролцоо байдаг. Хятадын 5 цэнгэг уст нуурын нэг нь билээ. Тайхү нуурын баруун хойд эрэгт нэг хойг буй. Лаг мэлхий тэргүүн өргөн байгаа түрст аврага том чулуу нууранд шаргасан байдгаар нь энэ газрыг Юань төү жү буюу лаг мэлхийн толгойт газар гэж нэрэлжээ.
Тайхү нуурын Юань төү жүгийн өнгө үзэмжийг алдаршуулан дуулсан "Тайхү нуурын онгоц" гэмээх ардын дуу хагас зуун жилийн өмнө Тайхү нуурын сав газраар өргөн дэлгэрчээ. Тайваний ри юе тань урлагийн хамтлаг энэ нутагт айлчлахдаа, тусгайлан тайхү нуур руу хандан "Тайхү нуурын онгоц" гэмээх дууг дуулсан байдаг. Энэ дуунаас болж Тайхү нуур нь Тайваний ард иргэдэд энэ сайхан нуурыг үзэхсэн харахсан гэсэн хүсэл мөрөөдөл төрүүлжээ.
"Тайхү нуурын онгоц" гэмээх дуу хагас зуун жилийн тэртээ Тайваний иргэдийн дунд дуулагджээ. Тайваний хүмүүс Тайхү нуурыг бишрэн бахардаг байна.
1918 онд Юаньтөү жү орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Хол ойрын нэрт хүмүүс, баяд ноёд тэргүүтэд Юань төү жүгийн ойролцоо хувийн цэцэрлэгт хүрээлэн болон эдлэн газар байгуулсан байна. Одоогийн Юань төү жүгийн үзэмжит район нь 300 га талбай газар эзлэнхэн, Хөхмөрнөөс урагшаа уул усны үзэмжит хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болжээ.
Юань төү жү нь Тайхү нуурын өнгө үзэмжийг сонирхох хамгийн аятай газар болно. Нууранд шургасан аварга том чулуу нь гурван талаараа усаар хүрээлэгджээ. Жуулчид Юань төү жүгийн хадан дээрээс торгон долгио хаялан давалгаалж байгаа нуур болон нууран дунд бүрэг бараг харагдах дарвуулт онгоцуудыг харах нь яг л усан будгийн зураг гэмээр.
Соёлын том мастер Гүө Мөрүө: Тайхү нуурын тансаг үзэмж Юань төү жүд байгаа гэсэн бичээс бичсэн байдаг. Байгалийн сайхан өнгө үзэмжийг шүлэг найргаар уянгалан дуулж, бэх үзгээр зураглан түрсэлдэг байна. Юань Төү жү үзэмжит районыхан нь олон жил зургийн бүтээлийг цуглуулж нэлээд хэмжээтэй болжээ. Жил бүр "уран бичээчдийн уулзалт" "зураачдын уулзалт"-ын арга хэмжээ зохион байгуулж, жуулчдад хязгааргүй цэлийх Тайхү нуурын төгөс үзэмжийг бахархуулахын зэрэгцээ энэдхийн бичиг соёлын гүн нарийн учир агуулгыг ойлгуулан таниулж байна.
Юань Төү жү үзэмжит районд 1500 жилийн тэртээх Сүнь улсын үеийн 25 метр урт, 5 метр өргөн дарвуулт онгоц хадаглагдаж байгаа. Сүүлийн жил үзэмжит районыхан нь энэх дарвуулт онгоцыг дууриаж хийсэн онгоцоор жуулчдад үйлчилж, Тайхү нуураа сонирхуулж байна.
Юань төү жү үзэмжит районы долгио хаялан цайлзах нуур нь ой модонд хучигдсан уул хадтай нэгэн цогц болсон нь байгалийн төгөс үзэмжийг бүрдүүлжээ. Цагтай болоод завтайсан бол энэ нутгийн ганган байгалийн өнгө үзэмжийг сонирхож болох юм. Юань төү жү нь Хятадын Жян Сү мужийн Ү-Ши хотоос баруун урагш арваад км зайтай Тай хү нуурын үзэмжит районд байдаг. Ү-Ши хотоос автобусаар хүрч болох юм. Үзэмжит районы тасалбар 105 юань.
|