• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 16:32:49    
2008 оны бээжингийн олимпийн сүлд

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны Бээжингийн олимпийн наадмын сүлдээс эхэлж та бүхэндээ түүнийг танилцуулья. Бээжингийн олимпийн сүлдийн дээр талд Хятадын эртний дүрст үсгийн хэлбэрийг дууриалгаж эрдэнийн чулуун тамганд дээр сийлсэн хоёр гараа дэлгэн гүйж яваа мэт бүжиглэж байгаа хүний зураг, дунд нь Бээжин гэдэг англи үсэгийн ард араб тоогоор 2008 гэж бичиж, түүний доор олимпийн таван цагираг байдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Бүжиглэж байгаа Бээжин гэдэг санаа агуулсан энэ сүлдэнд Хятадын үндэстнүүдийн үзэл санаа, эртний соёл иргэншлийн улс мөр гүнээ шингэж, энх тайван, нөхөрлөл, дэвшлийн төлөө Бээжинд хурал цугларья, Бээжин таныг хоёр гараа дэлгэн угтаж байгаа гэсэн санаа ахуйг илтэгсэн байгаа юм. Гал мэт дүрэлзэж байгаа улаан өнгө нь Хятадчуудын хайртай өнгө, оргилсон халуун сэтгэл, урагшилж дэвшиж, өөдлөн мандахын бэлэгдэл энэ бүхнийг тусган харуулж байгаа билээ.