• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 16:35:18    
2008 оны бээжингийн олимпиын билэгдэл

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадам эхэлэхээд 1000 хоногийн өмнө буюу 2005 оны 9-р сарын 11-ний өдөр энэ олимпийн билэгдэлийг анх удаа танилцуулсан юм. Бээжингий олимпийн билэгдэлээр Бэж Жинь Хуан И Ни гэдэг таван ханз буюу Бээжин таны морилон саатахыг баярлан угтаж байна гэсэн таван үсэгтэй дүйцсэн Бэй Бэй, Жин Жин, Хуан Хуан, Ин Ин, Ни Ни гэдэг таван амьтан доторсон билээ. Бэй Бэй гэдэг жагас, Хятадчуудын өвөг дээдэс загасчин байсан. Түүнээс улбаатайгаар загас гэдэг амьдтанын эргэн тойронд бүхэл бүтэн соёл иргэншил бий болсон юм. Ухаан нь монголчууд малчин гаралтай байж, таван хашуу малыг тойрсон, нүүдэл амьдралыг тойсон соёл иргэншил бий болсонтой адилхан шүү дээ. Игээд олимпиын билэгдэл болсон таван амьтаны хамгийн түрүүнд загас орсон байгаа. Жин Жинь гэдэг өхөөрдөм хөөрхөн инээмсэглэсэн Пандаа, ховорын ховор хулсны баавгай Хятадын улсын нэгдүгээр зэргийн дархан цаазтай амьтан, хулс тэврээд идэж байгааг нь харахад чихир боов бариад сууж байгаа хүүхэд шиг өхөөр хүргэдэг амьтан юм. Хуань Хуань гэдэг Хятадын нэрт сүг зургийн агуйд байдаг ардын домогт гардаг гал бамбар гишигсэн хүү, эр зориг, энэрэнгүй сэтгэл,авхаалж самаагийн бүрэлваа болсон домогт хүүгийн дүрд аз жаргал сайн сайхны төлөө Хятадчуудын сайн сайхан хүсэл эрмэлзэл шингэсэн байна. Ин Ин нь зөвхөн Хятадын дэлхийн дээрвэр гэж алдагшсан хөхнуур бүтвдийн өндөрлөгт байдаг салхин мэт хурдан, шүүдэр мэт хариун, эрдэнэ мэт ховор сайхан амьта, Түвд бүхэн юм. Цаст сарьдаг уулсын энгэрээр, үүлэн манан хөшиглөсөн хөндийн цайдмаар давхиулж яваа гөрөөс эх байгальдаа хайртай 56 зургаан ахан дүү мэт үндэстний бэлэгдэл болжээ, Ни Ни нь мөн л Хятадын ардын дунд их дэлгэрсэн цаасан хайчилмалын хэлбэрээр зохиосон шумбан дүүлэж яваа алтан харайцай билээ. Урин дулаан улирад, урьхан авар, амилж эснэх бүхний бэлэгдэл байгаа юм. Энэ таван билэгдэлийг Фу Ва өөрөөр хэлбэл өлзийтэй, жаргалтай хүүхэд гэж нэрлсэн нь олимпийг өөрийн алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж үзсэн хэрэг юм. Бид дэлхийн таван дайлан даван тивийн хүмүүстэй нэгэн дэлхий гэдэг цэнхэр бөмбөрцөг, халуун дулаан гэр бүлийн ижилхэн гишүүн нь тул тэгэж хэрлэхээс ч өөр аргагүй шүү дээ.