3-р сарын дунд арван хоногт ТӨЗР-ны төв Лхас хотод гарсан эвдэж шатааж, булааж дэрэмдсэн хүчирхийллийн хэргийг Түвдийн шашны салбарын зүтгэлтнүүд, хотын иргэд, эрдэмтэд хатуу зэмлэн буруушааж байна. Хууль бус этгээдүүдийн хүчирхийллийн ажиллагаа нь хүмүүллэгийн үзэл санаанаас няцаж, Лхас хотын хялбар бус олсон бүтээн байгуулалтын ололт амжилтыг эвдсэн гэж тэд нар илэрхийлцгээж байна. Ийм хэргийг дахиж гаргахгүй байж, хүн ардыг амгалан тайван амьдруулахыг тэд нар уриаллаа.
3-р сарын 14-нд, нэг бүлэг лам хуврагууд, Лхас хотын Бага зуу хийдийн ойролцоо жижүүрлэж байсан цагдаа нар руу чулуу шидэж, дараа нь хууль бус этгээдүүд гудамжинд цуглаан хийж, эх орныг хагалан бутаргах уриа хашгирч, ихээхэн эвдэн шатааж, булаан дээрэмдэж, улмаар ширүүсчээ. Хууль бус этгээдүүд Лхас хотын гол гол гудамжны пүүс компаниуд, бага дунд сургууль, эмнэлэг, банк зэргийг булаан дээрэмдэж, эвдэн шатаасан бөгөөд замаар зорчиж байсан унаа машиныг ч эвдэн шатааж, эгэл зорчигчдыг цохиж зодож, тухайн орон нутгийн ард түмний амь нас, эд агуурсын аюулгүй байдлыг ноцтой хохироосон байна.
Хятадын буддын шашны нийгэмлэгийн Түвд дэх салбар нийгэмлэгийн дарга Друханг Түбтен Хежуп хэлэхдээ, зарим сүмийн цөөн тооны лам нар ном судраа сайн сурахгүй, заяг ёсыг журамлахгүй, шашны салбар болон өргөн олон сүсэгтнүүдийн үндсэн ашиг сонирхлыг хохироосон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Орхимж нөмөрсөн цөөн тооны лам хувраг хууль бус этгээдүүдтэй хамтран эвдэж шатааж байсныг хараад би их цочирдсоны зэрэгцээ, нэн их ичгүүр гутамшиг төрсөн юм. Эдгээр үйл ажиллагаа нь хүмүүнлэгийн үзэл санаанаас бүрмөсөн няцаж, буддын шашны заяг ёсныг зөрчсөн байна. Буддын шашны шавь болсон бид нар өөрийгөө авч явах болон бясалгалын түвшнээ дээшлүүлэх ёстой. Бид бүхний мэдээжээр, өнөө Түвдийн ард түмэн аз жаргалтай амьдарч, буддын шашны соёл цэцэглэн хөгжиж байна. Уг гэмт ажиллагааг улс орноос хуулийн дагуу шийтгэхийг хүсэж байна" гэжээ.
Бүртгэлээс үзвэл, Лхас хотын эвдэж шатаасан, булааж дэрэмдсэн хэрэгт эгэл номхон 18 хүн амь насаа алдаж, 120-оод таслагаа орон байр эвдэгдэж, 908 пүүс компани шатаагджээ. Үүнээс гадна бас 7 сургууль, 5 эмнэлэг хохирч, эдийн засгийн шууд гарз хохирол 250 сая юаньд хүрсэн байна. Лхас хотын иргэн Лувсан хэлэхдээ:
"Сүүлийн үед Лхас хотод цөөн тооны хууль бус этгээдүүдийн эвдэж шатааж, булаан дээрэмдсэн хэрэг гарсан явдалд би маш их уурлан хилигнэж байна. Түвдийн өнөөгийн цэцэглэн хөгжиж байгаа байдлыг үндэстнүүдийн ард түмэн хамтран цогцлоон байгуулсан юм. Энэ нь хялбар бусаар ирсэн юм. Гэвч цөөн тооны хууль бус этгээдүүд хэдхэн өдрийн хугацаанд бидэнд ийм асар их хохирол учрууллаа. Лхас хотын эзэн болсны хувьд, бид маш их уурлан хилиглэж байна. Тэд нар Далайн бүлгийн зохион төлөвлөж дэврээсний улмаас бидэнд халдаж тэнгэрт тулсан ийм их ял нүгэл үйлдлээ. Тэдний ийм хувилдаан хийхийг бид яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм" гэжээ.
Лхас хотод хүчирхийллийн хэрэг гарсны дараа, ТӨЗР-ны Засгийн газар хүчирхийллийн энэхүү гэмт ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгсөн байна. Өнөө Лхас хотын пүүс компани, сургууль, арилжаа худалдааны газар, дэлгүүр бүр хэвийн журмаа сэргээж, өнө удаан түүхтэй Лхас хот амгалан тайван болсон байна./Э. \Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|