• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-27 17:40:31    
Гү жэн (Дээд)

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм сонсогчидоо. Та сайн байна уу? Монголын сайхан нутагтаа тав тухтай хаваржиж байна уу? "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин мэндчилэн золгож байгаадаа би их баяртай байна. Тэгээд энэ удаагийн ээлжит бурангаар таньд "Гү жэн" гэдэг эртний өнө удаан түүхтэй чавхдаст хөгжмийн зэмсгийг танилцуулъя.

     Манай тооллын өмнөх 237 жилийн тэртээх Чинь гүрний түшмэл Ли сы тухайн үеийн Чинь гүрний Ванд бичсэн айлтгал бичигтээ ард иргэд Гү жэн гэдэг хөгжмийн зэмсгийг хөгжимдөн, дуулан бүжиж байгаа байдлыг дүрслэн бичсэн байлаа. Энэ нь бас ч өнөөдрийг хүртлэх байдлаар, Гү жэнгийн тухай хамгийн анхдагч үсэг бичгээр бичигдсэн түүхэн тэмдэглэл байгаа юм.

     Гү жэн нь Хятадын эрт урьдын дэлдэн чавхдах хөгжмийн зэмсгээс үүсэл гаралтай бөгөөд, хожмын хөгжлийн явцдаа "Сэ" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгийн нөлөөг ч хүртсэн байлаа. Хэдий тийм боловч хөгжлийн удаан явцдаа "Жэн" гэсэн нэрээ ерөөс хувиргаагүй юм. "Жэн" гээд хэлэхэд нэг сонирхолтой уламжил яриа байдаг. Чинь гүрний үед нэг гэр бүль байсан гэнээ. Гэрийн эзэн хоёр хүвгүүнтэй, өөрөө "Сэ" гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгийг маш авьяастай сайхан тоглодог гэнэ. Хоёр хүүгийн эцэг нь хожим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Үүнд хоёр хүү нь эцгийнхээ "Сэ" гэсэн хөгжмийн зэмсгийг өвлөн авах гэж харилцан нэг нэгэндээ огтхон ч найр тавихгүй булаалдаж гэнэ. Тэгээд тэд арга бус рөгжмийн зэмсгээ голоор нь хоёр хувааж, тал талыг нь авсан юм гэнэ. Энэхүү "Жэн" гэдэг хөгжмийн зэмсгийн нэр нь хятад хэлний "булаалдах" гэсэн үгтэй дуудлага нэгтэй аж. Тэгээд энэ хөгжмийн зэмсэг нь ийм нэртэй болсон гэж хэлэх нь бий. Бас зарим хүн Жэнг хөгжимдөх үе гарсан ая хөгийг нь дууриан "Жэн" гэсэн нэр өглөө гэж хэлэх нь ч байна. Гэхдээ энэ бүхэн нь бүр л ардын дунд уламжлагдан яригдсан уламжлал яриа төдий юм .

      Эрхэм сонсогчидоо. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тандаа "Гү жэн" гэдэг эртний чавхдаст хөгжмийн зэмсгийг танилцуулж, Жэнгээр хөгжимдсөн сайхан ая эгшиг соноголоо. Анхаарал хандуулж сонссон тандаа баярлалаа. \Номин орчуулан бэлтгэв\