
27-ны өдрийн 11 цагийн байдлаар, Турпанд гарсан их дэлбэрэлтийн осолд нас барсан хүний тоо 25 болоод байгаа бөгөөд өөр 5 хүн бараа сураггүй байна гэж Хятадын Шиньжяны Турпан районы Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч Жэн Чян мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ, 26-ны өдрийн 19 цагийн үед Шиньжяны Турпан хотын устгах гэж байсан цаасан пуужинд дэлбэрэлт гарч, устгах ажилд оролцож байсан 22 хүн газар дээрээ үрэгдэж, шархадсан 10 хүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай авран тусалж байна. Эмнэлэгт хүргэх замд нэг хүн нь, өөр хоёр нь эмнэлэгт аваачсаны дараа нас барсан байна гэжээ.

Өнөө эрэсдэж, шархадсан хүмүүсээс гадна бас 5 хүн бараа сураггүй байгаа энэ хэргийг шалгаж байна гэж Жэн Чян хэллээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|