• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 15:31:52    
Барууны сэтгүүлчдийг Тайландын эрдэмтэн шүүмжлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     3-р сарын 14-ний өдөр Түвдийн Лхасад гарсан хүчирхийллийн хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан манай радиогийн сурвалжилагч Тайландын Хятадын асуудал судалдаг мэргэжилтэн ноён Чянь Фэнтэй уулзаж ярилцлага авсан байна. Барууны сонин хэвлэл Түвдийн асуудлаар ажил мэргэжлийн ёс суртхуун дутуу байна гэж тэрээр үзлээ.

     Ноён Чянь Фэн бол Тайландын хятад хэлээр гардаг "Я-жөү Ри Бао" сонины дэд эрхлэгч юм. Лхасын хэрэг гарснаас хойш тэрээр энэ талаар маш анхаарал тавьсаар байна. Барууны сонин хэвлэл энэ хэргийг түрүүлэн мэдээлсэн гэж тэрээр хэллээ. Тэрээр хэлэхдээ,

     Түрүүлэн мэдээлж болно л доо. Гэхдээ, түрүүлэн мэдээлэхдээ үнэн баримтыг мушгин гуйвуулж болохгүй. Балбын цагдаа Түвдийг тусгаар тогтнуулах жагсаал хийсэн Балбад орогнож байгаа түвд хүмүүсийг хөөн зайлуулж байгааг Хятадын цагдаа түвд хүмүүсийг баривчилж байна гэж хэлж болохгүй биз дээ. Балбад гарсан хэргийг яаж Түвдэд болсон хэрэг гэж хэлж болох бэ ? гэжээ.

     Хятадын цагдаа хүмүүсийг баривчилж байна гэж барууны сонин хэвлэлийн мэдээлсэн нь харин цагдаа гэмтэж бэртсэн хүмүүст туслан машинд гаргаж байсан. Тэр машин нь цагдаагийн машин биш, харин түргэн тусламжийн машин байсан. Барууны орнуудын зурагтаар зодогдож гэмтсэн түвд хүний зураг ахин дахин гарч, энэ хүн Хятадын цагдаад зодуулсон гэж байсан нь хэрэг дээрээ энэ түвд залуу бол эмч хүн, өвчилсөн хятад хүүхдийг аврах гэж байгаад балмад этгээдэд зодуулж толгой нь гэмтэл авсан байсан. Тэр үед Түвдэд байсан барууны жуулчид энэ үнэн байдлыг зураглаж авсан бөгөөд тэд нарын дараа нь хэлсэн хэргийн үнэн байдал нь барууны сонин хэвлэлийн ихээр сурталчилсан Хятадын цэрэг цагдаа энх тайван жагсагчдыг дарангуйлсэн гэсэн мэдээллээс шал өөр байсан юм гэжээ.

     Лхасын хэрэг бол хүчирхийллийн хэрэг мөн. Харин энх тайван жагсаалын хэрэг биш гэснийг холбогдох мэдээлэл тодорхой харуулсан байна гэж тэрээр хэллээ. Ноён Чянь Фэн хэлэхдээ,

     Германы зарим сонин хэвлэл өнөө буруу мэдээлэл хийснээ хүлээн зөвшөөрсөн боловч уучлал хүсээгүй, зөвхөн харамсал илэрхийлсэн байна. Энэ бол сэтгүүлчийн ёс суртахуун биш юм. Түвдийн тухай асуудлыг зарим хүн үнэхээр мушгин гуйвуулж, 3-р сарын 14-ний хэргийг орон нутгийн түвдүүд энх тайван жагсаал хийж, Хятадын засгийн газар хүчээр дарангуйлсан хэрэг болгон мэдээлж байгааг энэ нь харуулж байна. Энэ бол үнэн худлыг хутгаж, хар цагааныг тонгоруулсан хэрэг мөн гэжээ.

     Лхасын энэ хэрэг ийм ноцтой үр дүнд хүрсний нэг шалтгаан бол Түвдийн орон нутгийн засгийн газар үндэстний цөөнхийн асуудалд маш болгоомжтой хандаж, хожимдож тусгал гаргаснаас болсон юм. Харин барууны сонин хэвлэлийн мэдээлсэн шиг тэр дор нь хүчээр дарангуйлсан хэрэг биш гэж тэрээр үзэв. Тэрээр хэлэхдээ,

     Хятадын засгийн газрын үндэстний цөөнхийн тухай бодлогыг би сайн ойлгодог. Энэ асуудлаар Хятадын засгийн газар маш болгоомжтой байж, үндэстний цөөнхийн районд гарсан ямарваа хэрэгт маш болгоомжтой ханддаг. Энэ хэрэг хоёр чуулганы үед гарсан учраас Түвдийн гол удирдах хүмүүс Бээжинд байсан. Ийм гэнэтийн хэрэг гарсан тохиолдолд Лхаст байсан удирдах хүмүүс балмад этгээдийг баривчлах тушаал буулгах зүрх хүрээгүй юм. Энэ нь балмад этгээдэд харгис хэрэг үйлдэх цаг олгосон байна. Хэрэв барууны сонин хэвлэлд бичсэн шиг тэр дор нь дарангуйлсан бол ийм ноцтой үр дүнд хүрэхгүй гэдэгт би итгэж байна гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\