• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 15:53:24    
Олимпийн бэлтгэл

Хятадын Олон Улсын Радио

      Монгол улсын бас 3 тамирчин Олимпийн наадамд оролцох эрхээ оллоо. Казакистаны Астанад болсон Олимпийн боксийн тамирчидийг шалгаруулах Азийн орнуудын 2-дохь тэмцээнд Монгол улсын Б.Сэрдамба, З.Энхзул болон Мөнхө-эрдэнэ нар гавшгай оролцож энэ нандин эрхийг олсон байна. Өнөөдрийг хүртэл Монгол улс нэгэнт энэ жилийн Олимпийн наадмын 13 эрхийг олоод байна.

     Олимпийн наадам ойртохын хэрээр Монгол улсын хэвлэл мэдээлэлийн олон хэрэгслүүд Бээжинд хандуулсан харцаа анхааралаа өрөгжүүлж байгаа юм байна. Мэдээлж байгаа хүрээ цараа нь Бээжингийн олимпийн бэлтгэл ажил, олимпийн талбай заалын танилцуулга, Хятадын соёл иргэншил, онцлог зүйүүд, үнээс гадна энэ жилийн олимпийн наадамд оролцох эрхээс олсон дэлхийн олон орны тамирчдыг танилцуулах зэрэг олон салбаруудыг бараг бүхийг хамарч байна.

     Оросын гимнастикийн багийнхан олимпод шуурхай бэлтгэж байгаа юм байна. Оросын тамирчид энэ жилийн олимпийн наадам дээр гинастикийн олон төрлөөр аваргалах боломж их байгаа гэж Оросын гимнастикийн холбооны орлогч Ниемоф 23-нд илэрхийлжээ.

     Тогоо улсын 8 хөнгөн атлетикийн тамирчин энэ жилийн олимпийн наадамд оролцох юм байна. Манай тамирчид идэвхийлэн оролцож наандаж нэг алтан медаль олохыг харалтаа болгож байна гэж Тогоогийн Олимпийн хорооны дарга илэрхийлжээ.

     Бразилийн хөл бөмбөгийн холбооныхон Испанийн Рийл Мадрид кулубтай харилцаж, тус кулубт байгаа Бразилийн хөл бөмбөгийн од Робиниог Бээжингийн олимпийн наадамд оролцохыг зөвшөөрөхийг хүссэн байна.

     Кубагийн 124 тамирчин энэ жилийн наадамд оролцох эрхээ олоод байна. Энэ жилийн олимпийн наадамд Кубагийн багийхан голдуу хөнгөн атлетик, бейсбол, усанд үсрэх, бокс, жүдо, хүндийн өргөлт, тек ван до, эмэгтэйн волейбол зэрэг төрлөөр оролцох болно. Олимпийн түүхэнд Куба улсынхан нийт 65 алт, 53 мөнгө, 52 хүрэл медаль олсон үзүүлэлттэй байна.

     Хятадын эмэгтэйн бөхийн тамирчид энэ жилийн наадамд оролцох 4 эрхээ бүрэн оллоо.

     Тайландын эмэгтэйн хүндийн өргөлтийн багийхан энэ жилийн олимпоос алтан медаль шүүрдэх боломж бага гэж үзэж байна. Учир нь тус улсын олимпийн хоёр аврага нь хойно урьд спортын тавцангаас цухарсан болохоор Тайландын багийн өрсөлдөх хүчин сулдсан байна.

     Итальд жуулчилж байгаа, ажиллан амьдралч байгаа Хятадын харяат хүмүүс Бээжингийн олимпийн гал бамбарыг бухиалах арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан Италийн олон газарт олимпийн наадамыг угтах ёслолын арга хэмжээнүүдийг дараа дараагаар өрнүүлж байна.