2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Грекийн нутагт 4 дэх өдрөө амжилттай дамжуулжээ.
Тухайн орон нутгийн цагаар 27-ны өдрийн 9 цаг 30 минудад Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Грекийн умард нутгийн Вериа хотоос үдэн мордуулж, Наоусса, Скидра, Едесса зэргийн 7 хотоор дамжуулан, тухайн орон нутгийн цагаар 19 цаг 24 минудад, хонох газар болох Зессалоники хотод хүргэжээ.
Зессалоники хот бол Грекийн умард нутгийн хамгийн том гарам, бүх Грекийн 2 дахь том хот. Энд бамбарыг угтах асар том хэмжээний ёслолын арга хэмжээ зохион байгуулсан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
1 2
|