• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 17:08:26    
Ерөнхий сайд Вэнь Жя бао Лаосад айлчлах гэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Лаосын засгийн газрын ерөнхий сайд Баусоне Боупавангийн урилгаар Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 29,31-ний өдрүүдэд Лаосад ажлын айлчлал хийх гэж байгаа бөгөөд Вьентьянд болох Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 3-р хуралд оролцох гэж байна. Бараа болж айлчлах гэж байгаа Хятадын ГХЯ-ны сайдын туслах Хэ Я фэй мордохын өмнө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: Энэ бол Хятадын шинэ сонгуулийн засгийн газар байгуулагдсаны дараах ерөнхий сайд Вэнь Жя баогийн анхны айлчлал болох юм. Мөн ойр хөрш хоорондын маш чухал дипломат үйл ажиллагаа болно. Энэ нь Хятад, Лаосын харилцааг тал бүрээр хөгжүүлэх, Хятад болон Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын сайн хөршийн найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, салбар урсгалын сав газрын орнуудын хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.

     Хятад, Лаос хоёр орон уул усаараа холбогдсон сайн хөрш мөн бөгөөд өнө удаан уламжлалт түүхтэй юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өрнүүн хөгжиж, дээд давхаргын айлчлал олширч, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааны ололт амжилт ил тод болсон байна. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Хэ Я фэй хэлэхдээ: Хятад, Лаос хоёр тал ерөнхий сайд Вэнь Жя баогийн энэ айлчлалаар дамжуулан уламжлалт найрсаг харилцаагаа улам бэхжүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны шинэ түвшинг ахиулахыг хүсч байна гэжээ.

      Энэ бол ерөнхий сайд Вэнь Жя бао 4 жилийн дараа Лаосад дахин айлчилж байгаа болно. энэ нь Хятадын тал хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэхийг маш их хүндэтгэж байгааг харуулж байна гэжээ. Энэ удаагийн айлчлалын зорилго бол "сайн хөршийн найрамдлыг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа"-ны зориг санааны дагуу хоёр орны харилцааг олон салбарт нэн гүнзгий хөгжүүлэх болно гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жя баогийн энэ айлчлалын бас нэг чухал агуулга бол Лаосын нийслэл Вьентьянд болох Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 3-р хуралд оролцох явдал болно. Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1992 онд байгуулагдсан, гишүүдэд Хятад, Кампуч, Лаос, Мьянмар, Тайланд, Вьетнам зургаан орон багтаж байна. Түүний зорилго бол эдийн засгийн харилцаа холбоог эрчимжүүлж, ядуурлыг бууруулж, хөгжлийг ахиулах гэсэн болно. Азийн хөгжлийн банкийг уг байгууллага үүсгэн байгуулсан бөгөөд зохицуулагч, гол хөрөнгө оруулагч нь юм. Энэ удаагийн хурал нь "Харилцаа холбоог эрчимжүүлэх, өрсөлдөх хүчийг дээшлүүлэх" гэсэн уриан доор болж байна. Хэ Я фэй ерөнхий сайд Вэнь Жябаогийн хуралд оролцох тухай танилцуулсан байна.

      Ерөнхий сайд Вэнь Жя бао хаалттай хурал дээр Хятад болон Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн хөгжлийн зорилтыг тал бүрээр тодорхойлох болно гэжээ.

     Хэ Я фэй хэлэхдээ, Хятад улс Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчлэн үзсээр ирсэн бөгөөд хамтран ажилласаар ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хятадын засгийн газар Мекон мөрний салбар урсгалын сав газрын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг маш их чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны төслүүдэд нааштай оролцож ирсэн юм. Бид салбар урсгалын сав газрын орнуудын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр үзүүлсэн. Ялангуяа зам харилцаа, эрчим хүч, цахилгаан холбоо зэрэг чухал салбарт Хятад улс нааштай хувь нэмэр оруулсан юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\