• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 17:16:04    
Төрөлхийн од Лю Ифэй

Хятадын Олон Улсын Радио

  

     Одоо яг зураг авч байгаа " алтан ургийн сурвалжит гэр" болон зураг ч авч эхлээгүй " тян лүн ба бү" гэсэн хоёр киноны доторхи гол дүрд бүр шинэ жүжигчин Лю Ифэйг тоглуулахаар болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.

     Лю ифэй 1986 онд Бээжинд төрж, 10 настай тэр жилээ эцэг эхээ даган Америкт хүрч нутаглаад, 2007 оны эхээр сая нутагтаа буцан ирж, 7-р сард нь Бээжингийн Киноны дээд сургуулийн дүрслэх урлагын пакультетэд элсүүлсэн байна.

     Лю Ифэй төрөлхийн хөөрхөн царайтай, гоо нарийхан биетэй, арилгасан сонгино шиг цэвэр цагахан байдаг мөртөө багаасаа Америкт амьдарч байсан болохоор үеийн охидын дундаа онцгой харагдна.

  

     " Алтан ургийн сурвалжит гэр" гэсэн киноны гол хариуцалгатан Юү Жянмин өнгөрсөн оны 6-р сард Лю Ифэйтэй уулзаад, түүнийг төрөлхийн од болохыг гярхай нүдээр таньж, өөрийнхөө энэ киноны гол дүрд тоглуулахаар тогтож, түүнийг хүмүүжүүлэн боловсруулах ажлаа эхэлсэн байна.

     Кино телевизийн ажлыг 20 гаруй жил хийсэн Юү Жянмин өөрийн сонголтдоо бат итгэж, Лю Ифэй бол ёстой л бол удалгүй үзэгч олны нүд хужирлах гайхамшигт од болно гэж жүжгийн хэсгийнхэндээ хэлж байсан юм.

     Туршлагатай ахмад жүжигчин болон найруулагч нарын харамгүй тусламжаар цэцэн сэргэлэн Лю Ифэй " алтан ургын сурвалжит гэр" гэсэн жүжгийн гол дүрд гарамгай тоглож, тэдний хүсэл найдварыг хүсэрдүүлсэнгүй.

  

     Үүнээс гадна Лю Ифэйгийн бусдыг дууриах болон өөрөө зохион бүтээх чадвар нь маш сайн. Дүрд тоглохоор хүлээж байгаа үедээ тэр үргэлж бусад жүжигчний тоглож байгааг анхааран сонирхож, тэднээс сурч байдаг бөгөөд бусдын сайн талыг сурч, өөрийн тоглох мэргэжлээ баяжуулж байдаг.

     Лю Ифэйгийн эдгээр сайн илрэлийг хараад зураг даргалагч Юү Жянмин маш сэтгэл ханхлуун байж, Лю Ифэй бол шижир алт мөн,хар шороонд булсан ч гэрэл үзэхтэй зэрэг алтан гэрэл цацрах юм гэж хэлсэн байлаа.

     " Алтан ургын сурвалжит гэр" гэсэн киноонд Лю Ифэй гарамгай сайхан тоглож байгааг " тян лүн ба бү" гэсэн киноны дээд удирдагч нар мэдээд, түүнийг энэ киноны гол дүрд тоглуцулахаар маш түргэн шийдсэн юм. \Пэрлаймаа орчуулав