• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 17:19:54    
Олимпийн гал барбар дүрэлзэн ноцлоо

Хятадын Олон Улсын Радио

     Даян дэлхийн анхаарлыг төд байсан 2008 оны олимпийн гал бамбарыг асаах ёслол 3-р сарын 24-ний өдөр Грекийн олимпия хотод болж, Бээжингийн олимпид дээд хэмжээний хүндэтгэл үзүүлж, Грекийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар уг ёслолд өөрийн биеэр оролцжээ.

     Слол эхэлэхээс өмнө Грек болон дэлхийн олон газраас хүрэлцэн ирсэн үзэгчид эртний грекийн заншилаар сууж, энэхүү түүхэт мөчийг нүдээрээ харахаар бэлтгэж байв. Херой сахиулсны сүмийн өмнөх хотгор шилэн дээр нарны гэрэл цацран олимпийг гал бамбарыг асаах ховорхон мөч хүрч ирснийг харуулж байлаа.

     15 цаг 05 минутад Грекийн ерөнхийлөгч Папулиас ёслолын талбайд орж ирэн , Олон улсын олимпийн хорооны дарга Рогге нарын зэрэг хүмүүстэй нэг нэгээр гар атгаж мэндэлцэв . 17 цаг 08 минутад ёслол албан ёсоор эхэлж, Олимпийн сүлд дүүний дунд олимпийн далбаа мандуулж, түүний дараагаар БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэж, БНХАУ-ын төрийн далбаа мандуулж, БНГУ-ын төрийн дуулал төрийн далбааг эгшиглүүлж мандуулав.

     Грек улсын Олимпия хотын дарга Антонис, олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Рогге, Грекийн олимпийн хорооны дарга, Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи нарын зэрэг хүмүүс ёслол дээр урьд хожид баярын үг хэллээ.

     Грекийн олимпийн хорооны дарга галын сор хадгалсан савыг Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чид гардуулж, хүмүүсийн удтал хүсэн хүлээсэн олимпийн бамбар асаах ёслол эхэллээ. арүр модны салаа барьсан бяцхан хүү хөтөч хүүхнүүдийн дагууллага дор ёслолын талбайд орж ирэв. нижгэнэсэн алга ташилын дунд хөтөч хүүхнүүд ёслолын талбайд хүрч Херой сахиулсны сүмийн хоёр талаар мөрлөн зогсов. тэгэж байтал хамгийн дээд хөтөч хүүхэн гартаа галын сор манасан сав барин сүмээс гарч ирэн олимпийн сахиулсны дууг ангинуулан дууллаа. нарны сахиулсан хүний ертөнцөд гол хайрласныг билэгдэн дуулсан энэ дууны дунд олимпийн гал бамбар дүрэлзэн цонож, Хятадын ард түмнийг оролцуулсан даян дэлхийн ард түмний сэтгэл зүрхийг догдолуулсаар дэлхий дахин энх тайван найрамдал нөхөрлөл, хөгжил дэвшилийг уламжлах алсыг аяндаа гарлаа.

     Таван мянган жилийн соёл иргэншилтэй Хятадын ард түмэн дэлхийн ард түмэнд хандан хамгийн олон хүнд олимпийг үрийг цацах гал бабарыг анхааран догдолон хүлээж, түүнийг дамжин өнгөрөх газар болгонд хамгийн сайн сайхны ерөөлөө дэвшүүлэн байлаа.

     Олимпийн бамбар Грекийн дотоодод дамжигдан явсаар Хятаын нийслэл Бээжинд хүрэлцэн ирж, Бээжингээс дахин төв Азийн орнуудаар дамжин европын хотуудод хүрч, түүнээсээ Америк, Латин Америкийн орнууд, өмнө Азийн орнууд зэрэг дэлхийн олон газраас аялаад Хятадын нутагт дотооддоо аялах болно.