• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 17:38:56    
Дугуйн дээрх амьдрал /2-р хэсэг/

Хятадын Олон Улсын Радио

     Одоогоор хятадын 500 сая хүн унадаг дугуйтай гэнэ. Бас дэлхийн №1 дугуй экспорлогч орон. Өнөөдрийн хувьд дугуй тансаг хэрэглээнд багтахаа больсон. Гэсэн ч хятад хүмүүсийн унадаг дугуйнд хандах сэтгэлгээ нь хэвээрээ. Дугуйтай холбоотой инээдэмтэй түүх ч юмуу, шог яриа хэлэхгүй хүн ховор. Жишээ нь China Daily сонины фото сурвалжлагч Wang Wenlan 30 гаруй жил Хятадын бүх л нутгаар хөндлөн гулд аялан авсан зургуудаараа "Дугуйн дээрээс авсан зургууд" нэртэй үзэсгэлэн гаргаж бүтээлүүдээ дэлгэсэн нь олны таашаалд ихэд нийцсэн байдаг. Тэрбээр олон дугуй элээснээ ярьж дугуй минь эвдрэх тоолонд би засварын газар очно. Дугуйн засварын газар миний хувьд эмнэлэг шиг л санагддаг гэсэн байдаг.

     Бас урт аяны замыг хамт туулсан дугуй нь элэгдэж муудан хаях болоход Wang Wenlan маш их эмгэнэн харамсдаг байжээ. Дугуй бүр амьтай шиг санагддаг. Ижил дасал болсон дугуйгаа хог дээр хаяхад хэцүү санагддаг шүү гэж тэрбээр ярьж байна.

     Ноён Wang Min Xi дугуйн бас нэгэн ертөнцийг танилцуулна. Энэ хүн 50 гаруй жилийн турш янз бүрийн загвар, хийцийн 150 дугуй цуглуулжээ. Энэ цуглуулгын онцлог нь дугуй бүр нь Wang Min Xi-н тодорхой хугацааны амьдралын түүхийг өгүүлдэгт оршдог.

     Хатагтай Tang унадаг дугуйтай холбоотой сэтгэл татам түүх өгүүлсэн байх юм. Tang Xu, Han Yu нар дугуйн дээрээ сундалдан удаан үерхсэн хосууд байжээ. Тэгээд цаг нь ирж тэд гэрлэхээр шийдэж гэнэ. 2001 он байж л дээ. Хуримын дайллага хийхээр буудал захиалж бас бэрийг авчрах машин ч захиалга хэрэг гарчээ. Тэдний захиалсан буудал нь тэр хоёрын хэн хэнийх нь гэрээс холгүй байж. Гэтэл бүсгүйн аав машин захиалах хэрэггүй бишүү, би чамайг нөхөрт чинь дугуйгаар хүргэж өгье, харин ч бүр утга агуулгатай бишүү гэсэн санал гаргажээ. Tang Xu аавынхаа ард сундалдан явж байхдаа дахин ааваараа ингэж хүргүүлэхгүй нь гэж гунигласан бол буудлаас нөхрийнхөө ард сундалдан шинэ гэрийнхээ зүг, шинэ амьдрал тийш явж байхдаа сэтгэл догдлон баярлаж байснаа дурсчээ.

      Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас дугуйн үйлдвэрлэл, хөгжилд шинэ сорил тулгарчээ. Амьдралын хурдыг дагалдаад хүмүүс унадаг дугуй гэхээсээ машин худалдан авцгаах болж. Ердийн хэрэглээний дугуйн борлуулалт эрс багассан ч спортын дугуй, уулын замын дугуй, уралдааны дугуй, шуудан хүргэлтийн дугуй, хүүхэд залуусын тоглоомын дугуй гэхчлэн үйлдвэрлэлийн нэр төрөл нь ихэссэн гэж Шанхайн алдарт Forever Co.ltd-н захирал хэлсэн байдаг.

     Бээжинчүүд машин хуртай боловч унадаг дугуй шиг эргэн торйныхоо амьдрал, байгальд ойр мэдрэхүйг өгч чадахгүй гэж хэлэх юм билээ. Үнэхээр дугуй унаад хөдөлгөөнд орж явахад орчинтойгоо холбогдсон амьд холбоо, эрх чөлөөг мэдрэх юм билээ.