• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-28 20:00:40    
Олимпийн ариун гал

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн хугацаанд наадмын төв талбайд дүрэлзэн ноцох гал бол Олимпийн ариун дархан гал байгаа юм, гэрэл гялбаа, бүлхэмдэл, нөхөрлэл, энх тайван, шудрага ёсыг бэлэгдэж байна.

      Эртний Грекийн домог үлгэрт Промошиос хүн төрлөхтний ирээдүйн төлөө дээд тэнгэрээс гал хулгайлан хүмүүсийн дунд авчирж өгсөн сайхан үлгэр гардаг. Эрт үеийн олимпд гал бамбар асаахтай зэрэг буй бүхий тамирчид гал бамбарыг чиглэн гүйж, түрүүлсэн гурван тамирчин нь гал бамбараа атгаад Грекийг бүтэн нэг тойрч, дөрвөн жилд нэг болдог Олимпийн наадмыг эхлүүлдэг түүхтэй байжээ.

     Ойр үеийн олимпийн наадам дахиж сэргэснээс хойш 1912 онд Charles Coubertin-ний санаачилгаар 1928 оны олипоос эхлээд нээлтийн ёслол дээр ариун гал асаах ёслол хийх уламжлалтай болсон байна. 1936 оноос эхлээд Олимпийн ариун галыг Олимпийн уугуул нутаг болох Грекийн Олимпиа уулнаас гал бамбараа асааж, Олимпийг зохион байгуулагч оронд дамжуулан хүргэх бөгөөд Олимпийн наадмийн нээлтийн ёслолоор талбайд орох болсон байна. Олимпийг зохион байгуулагч орны төлөөлөх тамирчин гартахь гал бамбараараа ариун дархан галыг асаан дүрэлзүүлж, хаалтын ёслол төгсөхөөр сая унтардаг. Өвлийн олимп 1952 оноос эхлээд мөн ч ариун гал залган асаах уламжлалтай болсон байна.