Арабын орнуудын холбооны тэргүүн нарын 20-р бага хурал хоёр хоног хуралдаад 3-р сарын 30-ны өдөр " Дамаскийн тунхаг" баталж, Сирийн нийслэл Дамаскт өндөрлөв. Эв нягтралаа эрчимжүүлэхийг Арабын орнуудын ажлын чухал байранд тавьсан нь энэ удаагийн хурлын хамгийн чухал ололт амжилт болно.
Уг хурлаас баталсан " Дамаскийн тунхаг"-т хуралд оролцсон орнууд Араб үндэстний аюулгүй байдлыг хамгаалахын тулд эв нягтралаа эрчимжүүлнэ гэж амлав гэж онцлов. " Тунхаг"-т Араб ертөнцийн дотоодын санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр зохицуулж, Арабын санал зөрөлдөөнийг гааруулах зорилготой гадны хөндлөнгийн оролдлогыг эрс эсэргүүцэхийг тэмдэглэсэн байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар хурал өндөрлөхөөс өмнө үг хэлж, Арабын хамтын үйл ажиллагааны чухал чанарыг онцлов. Тэрээр хэлэхдээ:
Арабын хамтын үйл ажиллагаанд тус төхөм үзүүлэх нь энэ удаагийн тэргүүн нарын бага хурлын хэлэлцэх гол сэдвийн нэг нь байлаа. Энэ яриа хэлэлцээ нь ирээдүйн үйл ажиллагааны гараа болох юм. Яриа хэлэлцээ байхгүй бол зохин байгуулагдсан ямар ч хороо нь үнэ цэнэгүй. Энэ бол Арабын хамтын үйл ажиллагааг урагш хөгжүүлэх чухал механизим болох юм гэдэгт би итгэж байна гэжээ.
Арабын Орнуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амар Мусса болон Сирийн ГХЯ-ны сайд Валид Ал-маалин бага хурал өндөрлөсний дараа хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: Энэ удаагийн Арабын Орнуудын Холбооны тэргүүн нарын бага хурал нааштай үр дүнтэй болсон. Арабын орнууд эв нягтралаа бэхжүүлэх талаар хамтран чармайх хэрэгтэй гэж үзсэн байна.
Ливаны асуудлаар Сирийн ерөнхийлөгч Башар 3-р сарын 29-ний өдөр хэлэхдээ: Арабын бусад улс орнууд юм уу, Арабын бус улс орнуудтай Ливаны асуудлаар хамтран ажиллахаар Сири бэлтгэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Ливаны асуудлыг зохицуулах түлхүүр нь Ливанчуудын гарт байгаа. Ливанчууд өөрийн улс орон, байгууллага болон үндсэн хуультай юм. Тэд үүнийгээ гүйцэд ухамсарлаж байгаа юм. Бусад талаар зөвхөн туслах үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Палестины асуудлын талаар, Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн Израилийг тунхагт зэмлэн буруушааж, Палестины ард түмнийг түрэмгийлэх аливаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсохыг Израильд шаардаж, НҮБ-ын аюулгүйн зөвлөл үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, Израилийн ажиллагааг хориглохыг уриалсан байна. Израилийн эзлэлтийг эсэргүүцэж, тусгаар тогтносон Палестин улс байгуулахын тулд Палестины ард түмэнд улс төрийн болон эдийн засгийн тусламжууд үзүүлэхээр энэ удаагийн бага хурал тогтсон байна.
"Тунхаг" нь Арабын улс орнуудын Палестины хоёр том урсгал бүлэг болох Фатах болон Хамасын эвлэрүүлэх талаар тус дөхөм үзүүлсэн хүчин чармайлтыг магтан сайшаж, "Йемены санал"-ыг хатуу баримтлаж, Палестины үндэстний нягтралыг биелүүлэхийг онцлов.
Иракийн асуудлаар, Иракийн бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар чармайж, Ирак эрхбиш үндэстний бүх талын эедлыг биелүүлж, гадаадын цэрэг оршин байрлахыг даруйхан эцэс болгож, Иракийн аюулгүй байдал болон тогтвортой байдлыг баталгаажуулахыг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.\Пэрлаймаа,Буян орчуулж, Баясгалан хянав\
|