• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 15:48:20    
Алхаж дасгал хийх нь уушигны чадавхыг сайжруулдаг

Хятадын Олон Улсын Радио

     Настай хүмүүсийн физиологийн чадавхи аажмаар буурахын хирээр, уушиг болон мөгөөрсөн хоолойн нэхдэст өвчний байдал илэрч, уушигний чадавхи нь жилээс жил мууддаг байна. Алхаж дасгал хийх нь цусны эргэлтэд тус дөхөм үзүүлж, хүчилтөрөгч хүлээж авах чадавхыг дээшлүүлж, биед хүчилтөрөгч дутагдах байдлаас зайлсхийж, настай хүмүүсийн уушигны чадавхыг сайжруулахад тун ашигтай юм. Алхаж дасгал хийх аргууд гэвэл:

     Нэг. Алхах хурдаа өөрчилж алхах арга: Зохих хурдтай алхах нь хэвлийн булчин жигд хэмнэлтэй хөдлөхөд тус дөхөм үзүүлдэг. Хоёр гараа хэмнэлтэй сажлах нь ч уушигны чадавхыг нэмэгдүүлдэг. Өдөрт 1-2 км алхах нь хамгийн тохиромжтой.\Биеийн байдлаа үзэж байж алхах зайгаа тогтоосон ч болно\ Алхахдаа хурдаа өөрчилж байх хэрэгтэй. Эхлээд дунд хурдтайгаар 30 секундээс 1 минут алхаж, дараа нь бага хурдтайгаар 2 минут алхаж, хурдан удаан алхахыг халаа солиотойгоор үргэлжлүүлнэ. Алхахдаа цээжин биеэ тэнийлгэн, жигд амьсгаа авахыг хичээж, жирийн байдалд, дөрөв алхаад нэг амьсгаа авч, зургаа алхаад амьсгаагаа гаргана. Өдөр бүр нэгээс хоёр удаа алхах дасгал хийхийг баримтлах хэрэгтэй. Өглөө оройн цагаараа алхах дасгал хийх нь илүү үр ашигтай.

     Хоёр. Жигд хурдтайгаар алхах арга: Өдөр бүр жигд хурдтайгаар 1.5-3 км замыг бүрмөсөн алхаж дуусгахыг хатуу баримтлах эрүүл мэндэд ашигтай. Биеийн тэнхээ тамирын дагуу илүү хол алхаж болно. Удаа бүр бие ядрах байдалтай болбол алхахаа зогсож болно. Хол зайд алхах нь голдуу тэсвэрийн дасгал болдог төдийгүй уушигны ажиллагааг идэвхжүүлэхэд тустай. Энэ аргыг урт хугацаагаар хатуу баримтлах юм бол лавтай ил тодорхой үр ашигтай болж чадна. Өдөр бүр нэг удаа алхаж дасгал хийх нь настан буурлууд болон бие султай хүмүүст их тохиромжтой.

     Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, өтгөс настай хүмүүс алхах дасгал хийж байгаад толгой эргэх, нүд эрээлжлэх, цээж багтрах, дотор эвгүй болох зэрэг байдал илэрвэл, ийм дасгал хийхээ түр зогсож болно. Амьсгалын зам үгдэрсэн юм уу зүрх муутай хөгшин буурлууд ийм дасгал хийх нь тохиромжгүй юм.

     Настайчуудын хэл өвдөх—Тархины шигдээсийн шинж

     Анагаахын шинжилгээнээс үзвэл, хэл өвдөх өвчин нь 50 наснаас дээших дунд ахимаг насны хүмүүст илүү тохиолддог. Ялангуяа 60 насыг давсан эмэгтэйчүүд ийм өвчинд нэн их нэрвэгддэг юм байна. Хэлний цусны эргэлт тун идэвхтэй, цусны бүрэлдэхүүнд бага л өөрчлөлт гарвал хэлний үзүүрт нэн даруй мэдрэгддэг байна. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, хэлний энэхүү хялгасан судасны өөрчлөлт нь бүх биеийн артерийн судас хатуурах, цусны тослог зүйл нэмэгдэх, цусны салиа өтгөрөхтэй нягт холбоотой юм байна. Юу ч гэсэн хэл нь өвдөж байгаа өтгөсийн дийлэнх нь артерийн судас нь хатуурсан буюу цусны тослог зүйл нь нэмэгдсэн байдаг. Тэрчлэн цусны салиа өтгөрөх өвчинд нэрвэгдсэн нь 100%-д хүрч байдаг. Энэ нь хэлний өвчинтэй настайчууд цусны эргэлтийн саадад учирч, цусны хангам хүрэлцэхгүй болж, венын судсанд цус хурж, ацетоны хүчил зэрэг бодисын солилцооны зүйл бий болж, хэлний мэдрэлд өдөөлт өгч, хэлийг төөнөх мэт өвдүүлж байгааг харуулж байна.

     Иймээс настайчуудын хэл нь ямарч тодорхой шалтгаангүйгээр өвдөхөд хүрвэл, тархины шигдээст нэрвэгдэж болзошгүйгээс онцгой сэрэмжилж, нэн даруй эмнэлэгт хандан амны хөндий болон бүх биеийн шинжилгээ хийлгэж, үүний зэрэгцээ зохих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\