Хятадын 20-р зууны 90-ээд оны үеийн түлэнхий шархыг эмчлэх хамгийн том, хамгийн орчин үеийн тусгай салаа бол 1983 оны 3-р сарын 18-ны өдрөөс өвчтөн хүлээж авсан Ү-хань хотын 3-р эмнэлгийн Түлэнхий шархыг эмчлэх давхар байшин болно. Энэ давхар байшин нь 3800 квадрат метр талбайтай, өвчтөний 80 ортой. Энэ эмнэлэг 1970 оны 3-р сараас 1980 оны 2-р сар хүртлэх 10 жилийн дотор өөрийн найруулсан хятад өвсөн эмээр түлэгдэж шархдасан 2086 хүний эмчилсний дотроос нас баралтын хэмжээ нь зөвхөн 3,98 хувь байлаа.
Түлэнхий шархын туршилтын хамгийн том давхар байшин: Хятадын 20-р зууны 90-ээд оны үеийн түлэнхий шархын туршилтын хамгийн том давхар байшин 1985 онд Чүнчингийн Цэргийн ангаах ухааны 3-р их сургуульд байгуулагдсан байна. Энэ 9 давхар байшин нь нийт 100 мянган квадрат метр талбайтай, дотор нь Түлэнхий шархын судалгааны төв, түлэнхий шархын өвчтөний өрөө, мэс заслын өрөө болон сувиллын тасагтай. Эх нялхасын эрүүл мэндийн хамгийн том давхар байшин: Хятадын 20-р зууны 90-ээд оны үеийн эх нялхасын эрүүл мэндийн хамгийн том давхар байшин бол 1983 онд Ү-хань хотод албан ёсоор ажиллаж эхэлсэн Эх нялхасын эрүүл мэндийн өвчтөний өрөөний том давхар байшин болно. Энэ давхар байшин нь 9000 квадрат метр талбайтай, нийт 9 давхар, өвчтөний 300 ортой. Энэ давхар байшин нь орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмчилгээ эрүүл мэндийн аятай сайхан газар бөгөөд мөн эрдм шинжилгээ, сургалт үйлчилгээний бааз юм.
Хамгинй их амралтын бүс: Хяиадын 20-р зууны 90-ээд оны үеийн хамгинй их амралтын бүс Шинчэн хотод байжээ Шинчэн нь Бөхай тэнгисийн хойд эрэг дээр байж, шинээр байгуулсан амралт сувьллын 8 барилга 1985 онд ашиглалтад шилжсэний дараа амралт сувиллын 35 газар нь нийт 12000 мянган ортой болж, Бэй Дайхэгийн амралт сувиллын газраас давсан байна. Шинчэнгийн халуун рашаан нь 70 хэм халуун байж, үе гишүүний өвчин, арьсны өвчин, ходоодны өвчин зэрэгт нэлээд тустай байдаг.
Гадаадын өндөр настныг асрах цорын ганц газар: Хятадын 20-р зууны 90-ээд оны үеийн гадаадын өндөр настныг асардаг байсан цорын ганц газар бол Харбины Гадаадын өндөр настныг асрах газар болно. Энэ газар 1954 онд байгуулагдаж, улсаа санхүүжүүлэн манай оронд байгаа гадаадын өндөр настай хүмүүс болон улсын харьялалгүй өндөр настай хүмүсийг үнэ төлбөргүйгээр асардаг байжээ. 20-р зууны 90-ээд оны үеийн байдлаар энд гадаадын 1000 орчим өндөр настан өтлөө насаа өнгрүүлсэн юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|