ӨМӨЗР хөдөө орон нутгийн эм эмнэлэг эрүүл мэндийн байгуулалтын ажлыг энэ оны ажлын чухал зорилт болгож, нийт 193 сая гаруй юаний мөнгө төгрөг санхүүжуулж, 18 хошуу сяний эмнэлгийн хороо, 15 хошуу сяний монгол эмнэлгийн хороог өөрчлөн шинтгэж, 16 эх нялхасын эрүүл мэндийн үйлчилгээний газрыг байгуулахаар байна.
Хөдөө орон нутагт шинэ маягийн хоршсон эм эмнэлгийн дүрмийг хэрэгжүүлээд нэлээд сайн амжилт олж бий, сүүлийн хоёр жилд хөдөө орон нутагт хоршсон эмнэлэг бий болсноор малчин тариачдын өвчин хуучнаа үзүүлэхэд дөхөм болсон бөгөөд ядуу амьдралтай ард иргэдийн өвчин хуучнаа үзүүлэхэд нь нэн сайн нөхцөл боломжийг хангасан байна.
Өөртөө засах районаас нөхцөл боломж нэлээд сайн эмнэлгийн хороог 3-р зэргэлэлийн эмнэлгийн хороо тэш хөгжүүлж, малчин тариачны хүнд өвчнийг ойр хавьдаа эмчлүүлэх шаардалгыг хангаж байна. Өөртөө засах районы засгийн газар бас 3 жил орчмын хугацаанд бүх районы хэвцээнд хот суурины оршин суугчдыг эм эмнэлгийн үндсэн даатгалд хамруулах системийг байгуулаж байна, энэ онд эм эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдах цар хэмжээг улмаар өргөтгөж, 2 сая гаруй ард иргэдийг эм эмнэлгийн үндсэн даатгалд хамруулах бөгөөд 2009 он гэхэд бүх районд хэрэгжүүлж байгаа ард иргэдийн эм эмнэлгийн үндсэн даатгалын дүрмийг нэг жил урьдчлан биелүүлэхийг батлах юм байна. Эдгээр арга хэмжээ нь малчин тариачдын өвчин хуучнаа үзүүлэхэд нь нэн дөхөм үзүүлж байна. Ялангуяа шинэ маягийн хоршсон эм эмнэлгийн дүрэм нь малчин тариачдад үлэмжхэн ашиг хүртээж байна.
Зөвхөн Өвөр монголын Ордос хотын Уушин хошууны Галуут сумын Баянцайдам гацааныхан шинэ маягийн хоршсон эмнэлэгт хамрагдсан малчин тариачин нийт 2100 гаруйд хүрч, бүх гацааны хоршсон эмнэлэгт хамрагдсан хэмжээ 95 хувиас давсан байна.
Өвөр монголын Шилийн голын Сүнэд баруун хошуу 2005 оноос эхлэн хоршсон эмнэлгийн дүрмийн туршилтын чигийн ажлыг хэрэгжүүлснээс хойш, өнөө болтол бүх хошууны шинэ маягийн хоршсон эмнэлэгт хамрагдсан малчин тариачин 23 мянга гаруйд хүрч, 80 хувиас давсан байна. Сүүлийн өдрүүдэд Өвөр монголын Хөлөн Буйр хотын Хуучин Барга хошууны засгийн газар хөдөө орон нутгийн эмнэлгийн хороонд тойрон эмчлүүлэх 6 эмчилгээний машин томилж, малчдын "өвчин үзүүлэхэд бэрхшээлтэй" асуудлыг зохицуулж, малчин тариачдын өвчин хуучнаа үзүүлэхэд нь ихээхэн дөхөм үзүүлж байна.
Хуучин Барга хошууны газар нутаг өргөн уудам, малчид тархай бутархай сууршиснаас өвчин үзүүлэхэд тун дөхөмгүй байж, зарим нь тэсвэрлэсээр байж өвчнөө хүндрүүлэх, зарим нь хол явж их зардал гаргадаг байжээ. Иймэрхүү байдалд Хуучин Барга хошуу сүүлийн жилүүдээс өргөн олон малчдын бодитой байдлыг үндслэн, мөнгө төгрөг гарган үндсэн шатны эмнэлгийн хороонд тойрон эмчлэх эмчилгээний машин тохируулсан байна. Энэ нь малчдын хол явж өвчин үзүүлэх байдлыг нэлээд сайн өөрчлөж чадсан бөгөөд малчдын зардал мөнгийг ч арвилж өгсөн байна.
Өвөр монголын эрүүл мэндийн танхэм бас хөдөө орон нутгийн гацаа суурины эрүүл мэндийн газрын байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, 3 жилийн хугацаанд гацаа суурины 10 мянга гаруй эрүүл мэндийн үйлчилгээний газрын байгуулалтыг биелүүлж, энэ онд 3 сая 300 мянга гаруй юань санхүүжүүлж байгаад 10 аймаг хотын 110 засаг захиргааны тосгонд туршилтын чигийн ажлыг өрнүүлэхээр байгаа юм байна.
|