Хятад хүмүүсийн хувьд унадаг дугуй нь удаан жилийн турш зам харилцааны гол хэрэгсэл болж ирснээр хамгийн дөхөм төд маш танил дасал байдаг. Гэтэл хүн ардын амьдрал сайжран дээшилж, хот өргөжин дэлэхийн хирээр хоёр хүрдтэй унадаг дугуй нь өнгөрсний давуугаа аажмаар алдаж, дөрвөн хүрдтэй хурдан тансаг хувийн унаа орлох болжээ. Гэтэл хувийн машин унаа олшрон нэмэгдсэн нь хотын зам харилцаа бөглөрөн түгжирч, орчин ахуйг бохирдуулах болсон байна. Иймээс өнөө бохирдолгүй зам харилцааны багаж хэрэгсэл ашиглах нь хотын орчин ахуйгаа хайрлан хамгаалах үзэл бодолтой хүмүүсийн амьдралын шинэ хэлбэр боллоо.
Өнгөрсөн зууны 70,80-аад оны үед Хятадын хотод амьдардаг хүмүүс унадаг дугуйгаар ажилд явдаг байлаа. Тэр үед Хятадад айлчилж ирсэн гадаадын зочид Бээжингийн Чан ань гудамжны үерийн урсгал шиг унадаг дугуйн урсгалыг хараад дуу алдан гайхаж, "Танай хятад хүмүүс яасан цэцэн мэргэн вэ? Цөмөөрөө дугуй унаж ,биеэ чийрэгжүүлэхийн зэрэгцээ орчин ахуйгаа ч хамгаалж чадаж байна гэж бахархан хэлж, Хятад улс нь унадаг дугуйн вант улс гэсэн нэртэй байлаа. Сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, өнөө дэлхийн унадаг дугуйн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 130 саяд хүрч, Хятадын унадаг дугуйн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийн нийт хэмжээний 60 –аас дээш хувийг эзэлж, дотоодын борлуулалтын хэмжээ ч дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна. Иймээс " унадаг дугуйн вант улс" гэж хэлэхэд хэтрэх газаргүй.
Далаад орнд төрсөн Хү минь өнөө Бээжинд ажиллаж байна. Тэрээр унадаг дугуйд хайртай хүн.
Өөрөө маш бага байхдаа унадаг дугуй унаж сурсан. Бага сургуульд сурч байхдаа том болоод шууданч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Учир нь шууданч хүн өдөр бүр унадаг дугуйгаар давхиж байдаг гэжээ.
Хү минь их сургуульд ороод номын санд очих, кино, тоглолт сонирхох, Бээжингийн баруун дахь Шян шань ууланд жуучилж хүрэхдээ бүр унадаг дугуйгаар явж, тэр үед Бээжингийн уур амьсгал ч их цэвэрхэн сайхан байсан тул унадаг дугуйгаар явах нь их аятайхан санагдаж байжээ.
1997 онд Хү минь их сургууль төгсөж, ажилд ороод мөн л унадаг дугуйгаар явдаг байлаа. Тэр үед саяхан төгсөөд цалин багатай тул эдийн засгийн талаас түлхүү бодож байлаа. Дахиад хэлбэл унадаг дугуй нь нээрээ хүрдан бөгөөд дөгөм юм гэж Хү минь хэлж байна.
Наяд оноос ерээд оны дунд үед хүртэл хотод амьдардаг дийлэнх тооны хятад хүмүүс Хү миньтэй адил унадаг дугуйгаар зам харилцааны гол хэрэгсэл болгож байсан юм. Эдийн засаг хөгжин хүмүүсийн амьдралын түвшин тасралтгүй дээшлэхийн хирээр хувийн машин унаа нэмэгдэж ирэв. 2000 онд ажлын шаардлагаас болж Хү миньд компани нь унаа тохируулж өгчээ. Тэр үед унаа барих нь маш нэр нүүртэй явдлаар үзэгдэж байсан бөгөөд ажил амжуулахад нээрээ унадаг дугуй болон таксиас маш дөхөм юм гэж Хү мин хэлж байна .
Хятад улсад хувийн машин унаатай хүн жил ирэх тутам нэмэгдэж байна. Бээжингээр хэлэхэд хувийн унаа хоёр жилийн өмнө 2 сая 500 мянга байсан бол өнөө өдөрт 1000-аар нэмэгдэж, өнөөгийн байдлаар Бээжингийн хувийн суудлын машины тоо 3 сая 100 мянгад хүрчээ. Бээжингийнхэн сүүлийн жилд асар их хөрөнгө мөнгө оруулан замын байгуулалтыг хийж байгаа хэдий ч авто машины нэмэгдэх хурдыг дагаж амжихгүй байна. Ийм байдал нь тус зууны эхнээс Хятадын том хотуудын нийтийн онцлог болж, эцсийн бүлэгт зам түгжрэхэд хүргэж байна.
2004 онд Хү минь ажил солисноос албны унаа байхгүй болжээ. Тэрээр нөхрийн хамт хувийн суудлын машин авч, нөхөр нь унаагаараа ажилдаа явж, өөрөө таксид суух болов. Зам харилцаа өдөр ирэх тутам ноцтой бөглөрөх болсноор Хү минь гэрээсээ ажлын газар хүрэх 7-хан км зайд 1 цаг зарцуулах болжээ.
Зам харилцаа бөглөрөх нь зохицуулахгүй байхын аргагүй асуудал болжээ. Засгийн газар болон нийгмийн олон салбар идэвхтэй арга зам хайж, хувийн унааг хязгаарлах, дагуул хот байгуулах, нийтийн үйлчилгээний зам харилцааны хэрэгслийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ, бодлого боловсруулан гаргасан байна. Хятадын Унадаг дугуйн нийгэмлэгийн дарга Тянь Хайянь: Засгийн газар хүмүүсийг дунд юм уу, ойр зайд унадаг дугуй хэрэглэхийг санаачлах хэрэгтэй гэж дэвшүүлээд ингэх нь эрчим хүч хэмнэх төдийгүй агаарын бохирдлыг багасгах болно гэж үзсэн байна. Зам харилцаа бөглөрөх байдалд унадаг дугуй нь давуутай гэдгийг бодит байдал харуулж байна. Жишээлээд хэлбэл, Бээжинд замын хөдөлгөөний оргил үед машин тэрэгний хурд цаг тутамд 8—12 км, гэтэл хэвийн байдалд унадаг дугуйгаар цаг тутамд 15 км явж болно.
Өнөө Хү минь унадаг дугуйгаар зам харилцааны хэрэгсэл болгожээ. Тэрээр авсаархан жижиг эвхмэл унадаг дугуй авч, метро болон автобусанд суух шаардлагатай бол унадаг дугуйгаа эвхэж аваад явдаг. Маш дөхөм гэж тэр хэлж байна.
Өнөө Хятадын том том хотуудад унадаг дугуй нь хүмүүсийн зам харилцааны хэрэгсэл болж, нэн чухал нь эрүүл амьдрахын бэлэг тэмдэг болж байна. Унадаг дугуй нь цэвэр орчинтой, эрчим хүч хэмнэх хот байгуулах шинжлэх ухаанч шаардлагад нийцэж байна гэснийг Хятадын холбогдох салбарууд таньсан байна. Эх сурвалжаас үзвэл, Бээжин хот 2004—2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөндөө, унадаг дугуй нь ирээдүйн хотын зам харилцаанд зам харилцааны гол хэрэгслийн нэг хэвээр байх болно гэж дэвшүүлсэн байна. \Урангоо орчуулж бэлтгэв
|