"Өндөр төвшинтэй, онцлог олимпийн наадмыг зохион явуулах нь бүх Хятадын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл юм. Олон орон, бүс нутгийн мастер нар Бээжинд хүрэлцэн ирж, олимпийн өргөн их цуглаанд оролцохыг Хятадын Засгийн газар, ард түмэн халуунаар угтаж байна. Бид найз нөхдүүдтэй хамтаар олимпийн үзэл санааг дорвитой бадруулан, дэлхийн улс орнуудын ард иргэд хоорондын ойлголцол, найрамдлыг байнга нэмэгдүүлэн, өнө үүрд хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахын тулд уйгагүй хүчин чармайлт гаргах болно" гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
Олон Улсын Олимпийн Хорооны Бээжингийн олимпийн наадмын зохицуулах комиссын дарга ноён Хеин Вербругген Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Роггегийн захидлыг тунхаглан уншлаа. Рогге баярын захидалдаа тэмдэглэхдээ:
"Бээжингийн олимпийн наадам нь биеийн тамир спортын цацрангуй зүйлсийг бүтээх цаг мөц болох төдийгүй бас Хятадын ард иргэд болон дэлхийн ард иргэдийн бие биеэсээ суралцах, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэхэд агуу их аз боломж болох юм" гэжээ.
1 2 3 4 5 6 7
|