3-р сарын 31-ны өдөр Бээжингийн олимпийн наадмын ариун галыг ачсан Хятадын Олон Улсын Агаарын Тээврийн Компанийн "олимпийн ариун гал номерт" гэсэн тусгай нисэх онгоц Афинаас Бээжингийн Нийслэлийн Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд нисэн ирлээ. 31-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн наадмын ариун галыг угтах ёслол болон бамбар дамжуулах ёслол Тянь Аньмэнь өргөн талбайд болж, Хү Жиньтао, Ши Жиньпин болон Олон Улсын Олимпийн Хороо, Грекийн Олимпийн Хорооны албаны хүмүүс, гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн төлөөлөгчид, 6000 гаруй иргэн хамтаар энэ өргөн их ёслолд оролцсон байна.
Бээжингийн олимпийн наадам эхлэхэд 130 хоног үлдээд байгаа үеэр, эртний олимпийн наадам үүссэн нутаг Грекийн олипмиос асаасан галыг Бээжингийн цагаар 31-ны үдээс өмнө сүр жавхалант хөгжмийн эгшиглэнгийн дууны дунд Бээжин хотын төв дэх Тянь Аньмэнь өргөн талбайд авч ирэхэд өргөн талбайд байсан хүмүүс нижгинтэл халуун алга ташин угтав.
Уг ёслол дээр, Хятад улсын Дарга Хү Жиньтао Хятадын нутагт асаасан "өлзийт хээ"-тэй анхны бамбарыг Хятадын хөнгөн атлетикийн нэрт мастер, эрэгтэйн 110 метрийн халхалттай тэмцээний дэлхийн аварга Лю Шянд гардууллаа.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа эхэлснийг Дарга Хү Жиньтао мэдэгдлээ.
Үүнээс эхлэн, Олимпийн үүссэн газраас авчирсан олимпийн наадмын ариун галыг бүх дэлхийд 130 хоног дамжуулах болно. "Эвсэг аялал" гэх агуулгатай бамбар дамжуулах энэ ажиллагаа нь "халуун урмийг хөгжөөж, хүсэлд мөрөөдөл уламжлах" гэсэн уриан дор явагдах юм байна. "Өлзийт хээ"-тэй энэ бамбар нь таван тивийг туулан, 137 мянган км аялах болно. Энэ хугацаанд бамбар дамжуулах ажиллагаанд 21 мянга гаруй хүн оролцож, бас 5000 гаруй хүн хамгаалж гүйх юм байна. Энэ нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн урт цаг уламжилж, хамгийн олон хүн оролцсон бамбар дамжуулах ажиллагаа болох юм.
Олимпийн наадмын ариун галыг Бээжинд ирснийг угтаж, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин ёслол дээр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ:
"Өндөр төвшинтэй, онцлог олимпийн наадмыг зохион явуулах нь бүх Хятадын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл юм. Олон орон, бүс нутгийн мастер нар Бээжинд хүрэлцэн ирж, олимпийн өргөн их цуглаанд оролцохыг Хятадын Засгийн газар, ард түмэн халуунаар угтаж байна. Бид найз нөхдүүдтэй хамтаар олимпийн үзэл санааг дорвитой бадруулан, дэлхийн улс орнуудын ард иргэд хоорондын ойлголцол, найрамдлыг байнга нэмэгдүүлэн, өнө үүрд хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахын тулд уйгагүй хүчин чармайлт гаргах болно" гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
Олон Улсын Олимпийн Хорооны Бээжингийн олимпийн наадмын зохицуулах комиссын дарга ноён Хеин Вербругген Олон Улсын Олимпийн Хорооны дарга Жак Роггегийн захидлыг тунхаглан уншлаа. Рогге баярын захидалдаа тэмдэглэхдээ:
"Бээжингийн олимпийн наадам нь биеийн тамир спортын цацрангуй зүйлсийг бүтээх цаг мөц болох төдийгүй бас Хятадын ард иргэд болон дэлхийн ард иргэдийн бие биеэсээ суралцах, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэхэд агуу их аз боломж болох юм" гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын ариун галыг 24-ний өдөр Грекийн Олимпид амжилттай асаасны дараа, зуршил ёсоор Грекийн нутгуудаар 7 хоног дамжуулсан байна. 30-ны өдөр Олимпийн ариун галыг хүлээлгэн өгөх, хүлээн авах ёслол Афинд болж, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Лю Чи төлөөлөгчдөө дагуулан тэнд хүрэлцэн очиж, Олимпийн ариун галыг Бээжиндээ угтан авчирсан юм. Лю Чи 31-ний өдрийн Олимпийн бамбар дамжуулах ёслол дээр хэлэхдээ:
"Бид ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хүмүүнлэгийн олимп гэсэн 3 үзэл ойлголтоо бүх талаар хэрэгжүүлэн, олон талын бэлтгэл ажлаа нухацтай сайн хийж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг хамгийн их халуун сэтгэлээр, хамгийн их хүчин чармайлт гарган амжилттай зохион явуулж, уг наадмыг Хятадын ард иргэд болон дэлхийн олон орны ард иргэдийн ойлголцол, найрсаг хамтын ажиллагааны өргөн их цуглаан болгоно" гэлээ.
Бээжингийн олимпийн наадмын бамбарыг 4-р сарын 1-ний өдөр Алма-атад хүргэж, тэндээс хилийн чанадад 33 хоног дамжуулж, 5-р сарын эхнээс 8-р сарын 8-ны өдөр Бээжингийн олимпийн наадам албан ёсоор эхлэх болтлох хугацаанд Хятадын нутаг таяарт дамжуулна. \Буян, Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.
|