• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:19:08    
Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг угтан авах ёслол Тянь Аньмэнь өргөн талбайд болов

Хятадын Олон Улсын Радио

      Грекийн Олимпиас авсан 2008 оны Олимпийн наадмын ариун галыг 3-р сарын 31-ны өдөр Бээжинд авчирлаа. 31-ны үдээс өмнө, Бээжингийн Олимпийн наадмын ариун галыг угтан авах ёслол буюу бамбар дамжуулах бухиа эхлүүлэх ёслол Тянь Аньмэнь өргөн талбайд болов.

     Хятад улсын дарга Хү Жиньтао ёслолд оролцсон бөгөөд Хятадад асаасан анхны " өлзийт хээтэй" бамбарыг Хятадын хөнгөн атлетикийн нэрт тамирчин, эрэгтэйчүүдийн 110 метрийн халхалттай гүйлтийн дэлхийн рекорд хамжилт хамгаалагч Лю Шянд гардуулав. Дараа нь 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа эхэлснийг Дарга Хү Жиньтао мэдэгдлээ.

     Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин ёслол дээр үг хэллээ. Тэрээр хэлэхдээ:

     "Өндөр төвшинтэй, өөрийн гэсэн онцлогтой Олимпийн наадмыг зохион байгуулах нь бүх Хятадын ард иргэдийн хамтын эрэл хүсэл юм. Олон орон, бүс нутгийн тамирчид болон найз нөхдүүд Бээжинд хүрэлцэн ирж, Олимпийн өргөн цуглаанд оролцохыг Хятадын Засгийн газар, ард түмэн халуунаар угтаж байна. Бид найз нөхдүүдтэй хамтаар Олимпийн үзэл санааг хөгжөөн бадрааж, дэлхийн улс түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг байнга нэмэгдүүлэн, өнө үүрд хамтаар цэцэглэн хөгжсөн эв зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын тулд уйгагүй хүчин чармайлт гаргах болно" гэжээ.

     Олон Улсын Олимпийн Хорооны Бээжингийн Олимпийн наадмыг зохицуулах комиссын дарга ноён Хеин Вербругген Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн баярын захиаг тунхаглан уншлаа. Тэрээр хэлэхдээ:

     "Бээжингийн Олимпийн наадам нь биеийн тамир спортын цацрангуй зүйлсийг бүтээх цаг мөц болох төдийгүй бас Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмэн харилцан суралцах, харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх агуу их боломж тохиол болох юм" гэжээ.

     Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг 24-ний өдөр Грекийн Олимпиагаас асаагаад 31-ны үдээс өмнө Аденаас Бээжинд авчирсан юм.
Бээжингийн Олимпийн наадмын бамбарын бухиа 4-р сарын 1-нээс Казахстаны Алма-атадаас эхэлж, хилийн чанадад 33 хоног дамжигдана. 8-р сарын 8-ны өдөр Бээжингийн Олимпийн наадам албан ёсоор эхлэх болтол Хятадын нутаг даяарт дамжигдана. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав \