НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинэ ээлжийн хэлэлцээ 3-р сарын 31-ний өдөр Тайландын нийслэл Бангкокт болов. Энэ удаагийн хэлэлцээ нь өнгөрсөн оны 12-р сард НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн их хурлаар баталсан "Бали арлын замын зураг төлөвлөгөө"-г баталсаны дараа болж байгаа холбогдох асуудлын анхны хэлэлцээ юм.
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай Бангкокын энэ удаагийн хурал нь "Бали арлын замын зураг төлөвлөгөө"-г хэрхэн хэрэгжүүлэхийг авч хэлэлцэн, үүний улмаар ирээдүйн хэлэлцээний үйл явцыг тогтооход ажлын тодорхой төлөвлөгөө тогтоох болно. Үүнээс гадна, энэ хурал нь бас "Коидогийн протокол"-ыг үүсгэн байгуулагч тал дахь хөгжсөн орнд хүлэмжийн хийг багасгах талаар цаашид амлалт хийлгэхийг хэрхэн шаардах асуудлыг хэлэлцэх болно.
Их 77-ын бүлэг болон Хятад улс хөгжиж байгаа орны өмнөөс хурал дээр "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хүрээн дэх конвенци"-д тогтоосон "Хамтын болон ялгаатай хариуцлага хүлээх" зарчимын дагуу, хөгжсөн орнууд эхлээд хэмжээ тогтоон багасгахыг хатуу шаардсан байна. Уур Амьсгалын Өөрчлөлтөд Хандах Хятадын Үндэсний Удирдах Хэсгийн Албын дарга Сү вэй мөн өдрийн хурал дээр уур амьсгалын өөрчлөлтөд хандахад Хөгжсөн орон түрүүлэн хэмжээ тогтоон багасгах хариуцлагтай бөгөөд ийм хүчин чадалтай юм гэж тэмдэглэв.
Тэрээр хэлэхдээ, "Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн тухай тусгай комиссын дөрөв дэх удаагийн үнэлгээний тайланы дагуу, 2004 онд хөгжсөн орны хүн тутамын нүүрстөрөгчийн давхар исэл гаргах хэмжээ 16.1 тонн юм. Хөгжсөн орнууд Коидогийн протоколын загвараар түрүүлэн хэмжээ тогтоон багасгах хариуцлагатай бөгөөд ийм хүчин чадалтай юм. Хятад улс "Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн тухай тусгай комиссын дөрөв дэх удаагийн үнэлгээний тайланы дагуу, хөгжсөн орон 2012 оноос хойш хоёр дахь удаагийн амлалтын хугацаандаа наанадаж 1990 оны бохирдол гаргах түвшний 25—40 хувьд хүргэхийг дэмжнэ гэжээ.
Сү вэй манай радоигийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, түүхийн хариуцлагын хувьд, хөгжсөн орон нь уур амьгалын өөрчлөлтөд гол хариуцлага хүлээх хэрэгтэй юм. Бодит байдлын хувьд, хөгжсөн орнуудын өнөөгийн хүн тутмын гаргаж байгаа хэмжээ ч маш их юм . "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенци"-д тогтоосон зарчмын дагуу , хөгжсөн орнууд бохир хийг түрүүлэн багасгах хэрэгтэй. Хөгжиж байгаа орнууд ч тогтвортой хөгжлийн хүрээнд бохирдол бодисыг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ хөгжсөн орнууд хөгжиж байгаа орнуудад техник хөрөнгө мөнгөний дэмжлэг тусламж олгох хэрэгтэй гэжээ.
Хөгжсөн онц зарим орны 1990 оны гаргах хэмжээгээр биш, харин 2005 оны гаргах хэмжээгээр бохир хий гаргах гараа болгоно уу гэж дэвшүүлснийг харгалзан, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн нарийн бичгийн даргын газрын гүйцэтгэгч нарийн бичгийн дарга Иво Де Воер энэ удаагийн хурлаар бохир хий гаргах хэмжээг тогтооно гэж илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, Миний хувьд энэ асуудлыг авч хэлэлцэх марфан гүйлтийн гарааг хэлэлцэж байгаатай адил юм. Гэвч энэ нь хэдий хол зайн гүйлтийг мэдэхгүй байна. Бид энэ хурлаар олон орны гаргахад бэлэн хэмжээг авч хэлэлцэх болно. Хэрэв зарим орон 1990 оны гаргах хэмжээнд хүргэхийг хүсэхгүй бол энэ марфон гүйлтийн гарааг өөрчлөх биз гэжээ.
"Киодоггийн протокол"-ын нэг дэх амлалтын хугацаа 2012 онд дуусна. Уг протоколын тогтоолын дагуу, үүсгэн байгуулагч талууд хэлэлцээний хоёр дахь амлалтын хугацааны үзүүлэлдтийг хэлэлцэх хэрэгтэй юм. \Урангоо орчуулж, Буян хянгав\
|