• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 15:14:48    
Том Меконг мөрний салбар бүсийн хамтын ажиллагаанд Хятад улс идэвхтэй оролцно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Лаосын засгийн газрын ерөнхий сайд Bouasone Bouphavanh-ын урилгаар, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 3-р сарын 29-31-ны өдрүүдэд Лаост ажлын айлчлал хийсэн бөгөөд Вьентъянд болсон том Меконг мөрний салбар бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагч нарын 3-р хуралд оролцсон байна. Богинохон хоёр хоногийн хугацаанд ерөнхий сайд Вэнь Жябао 20 гаруй удаагийн үйл ажиллагаанд оролцов. Хятад улс "Хөрш орондоо аятай сайхан хандаж, хөрштөйгөө түншлэх" хөрш орны дипломат бодлогийг баримтлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд салбар бүсийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон түүнийг ахиулсаар ирсэн юм. салбар бүсийн орнуудтай хамтаар, хамтын гэр орноо нэн эвсэг сайхан, цэцэглэн хөгжсөн нутаг болгохын төлөө шантаршгүй чармайхад бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна.

      Лаост ажлын айлчлал хийж байхдаа ерөнхий сайд Вэнь Жябао Лаосын ерөнхий сайд Bouasone Bouphavanh болон Лаос улсын дарга Чоүмали Сайгнасонетай уулзсан байна. Вэнь Жябао Хятад Лаосын харилцааг цаашид хөгжүүлэх талаар улс төрийн итгэлцэлээ нэмэгдүүлэх, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүсийн харилцаа холбоог эрчимжүүлэх зэрэг санаачлага дэвшүүлсэн байна. Үүнийг сайшааж байхаа Лаосын ерөнхий сайд Bouasone Bouphavanh илэрхийлсэн бөгөөд хоёр орон хамтаар чармайж байгаад сайн хөршийн найрсаг харилцаа болон тал бүрийн хамтын ажиллагааг байнга нэн их амжилтад хүргэхийг хүсч байхаа илэрхийлсэн байна.

      Ерөнхий сайдын энэ удаа Лаост хийсэн айлчлалыг бид өндөр үнэлж, ерөнхий сайд болон Хятадын төлөөлөгчид урилгаар том Меконг мөрний салбар бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагч нарын 3-р хуралд оролцсонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Би тантай хамт, Лаос Хятад хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлэн урагш хөгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд нэн элбэг дэлбэг амжилтад хүрүүлэхэд бэлэн байна гэжээ.

      Айлчлалын үеэр Вэнь Жябао бас удирдах хүмүүс хийгээд залуучууд болон үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчийн яриа хэлцэл зэрэг ажиллагаанд оролцсон байна.

      Үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчтэй уулзах үе Вэнь Жябао, Хятад улс 3 жилд багтаан салбар бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны дамжаанд хамруулах хүний тоог хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд дамжаагаар нэн сайн нэн олон төсөл боловсруулан гаргах болно гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дэвшүүлсэн ажилч хэрэгч санаачлага болон зорилтууд нь Хятадын засгийн газрын энэ удаагийн айлчлал болон том Меконг мөрний салбар бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг хүндэтгэн үзэж байгааг харуулсан байна. Лаосын ерөнхий сайд Bouasone Bouphavanhтай хэлэлцээ хийх явцад Вэнь Жябао энэ айлчлалынхаа ач холбогдлыг тодорхойлон өгүүлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ:

      Энэ бол би шинэ ээлжийн сонгуулиар ерөнхий сайдын тушаалд орсны дараах анхны айлчлал мөн, бас ч анх удаа олон улсын хуралд оролцож байна. Хятадын засгийн газар хөрш орнуудтайгаа сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүндэтгэн үзэж байгааг энэ нь харуулж байгаа бөгөөд мөн ч Хятадын засгийн газрын хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж, бүтээн байгуулалт хийж, хөгжин цэцэглэхийг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж байгааг харуулж байгаа юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\